Нийтийн тээврийн цахим карт дахин авах оюутнуудын анхааралд
admin

2021-2022 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих цахим төлбөрийн карт аваад хаяж үрэгдүүлсэн, хугалж гэмтээсэн оюутнууд 2021-2022 оны хичээлийн жилд  дахин карт худалдан авч, эрхээ сунгуулж ашиглана.

Цахим төлбөрийн карт дахин авах хүсэлтэй оюутан нь картын үнэ 3600 төгрөгийг “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475 014 869 тоот дансанд тушааж, мөнгө тушаасан баримтын хамт өөрийн биеэр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандан картаа сэргээлгэн авч, өөрийн сургуулийн оюутны зөвлөлд хандан сунгалтыг хийлгэнэ.

      • Дүнжингарав нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
      • Драгон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
      • Мишээл экспо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
      • 6 буудал /Оргил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв/
      • Баянгол /3,4-р хороолол Имарт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв/
      • Баянхошуу дэд төв Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

 

Оюутны соёл, үйлчилгээний алба