ШУТИС-ийн багш, оюутанд зориулсан “ЧӨЛӨӨТ УНШЛАГА” төслийг амжилттай хэрэгжүүлж байна
admin

ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс багшийн англи хэл сурах сонирхлыг дэмжих, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, унших, илтгэх чадварыг сайжруулах, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Extensive Reading” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрт ШУТИС-ийн салбар сургуулийн 18 багш, ажилтан 2022 оны 4 сарын 5-наас эхлэн хамрагдаж, уншсан сэдвийн хүрээнд мэтгэлзэх, хэлэлцүүлэг өрнүүлэх, өөрийн сэтгэгдлийг бичих зэрэг даалгавар гүйцэтгэж англи хэлний мэдлэг, ур чадвараа хөгжүүлж байна. “Extensive Reading” хөтөлбөрийг англи хэлний тэнхимийн ахлах багш А.Болормаа (Ph.D) удирдаж, АНУ-ын мэргэжилтэн багш Скотт Пүтит, багш Э.Саруул, Л.Долгорсүрэн нар хамтран ажиллаж байна.


  

   


Англи хэлний тэнхим