"Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
admin
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын нэр томьёоны мэдээллийн төв (INFOTERM), Шинжлэх Ухааны Академи, Стандарт хэмжил зүйн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ШУТИС, МУБИС-тай хамтран "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 7 сарын 8,9-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Хурлыг Салбар хуралдаан 1: Салбарын нэр томьёоны хөгжил
Салбар хуралдаан 2: Нэр томьёо ба хэлний технологи сэдвээр танхим болон цахимаар зохион байгуулна. Хуралд Австри, Люксембург, Солонгос, Швейцарь, Герман, Унгар, Литва, Гүрж, Чех, Португал, Колумби, ОХУ, Хятад, Монгол Улс зэрэг 10 гаруй орны 60 орчим эрдэмтэн судлаач олон улсын нэр томьёоны туршлага, машин орчуулга, хэлний технологийн талаар илтгэл хэлэлцүүлнэ. Хуралд цахимаар оролцох холбоосыг удахгүй нийтэлнэ.
Хурлын дэлгэрэнгүй мэдээллийг

https://inll.ac.mn/c/r?content=2988157