"НЭР ТОМЬЁО БА ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ МАРГААШ БОЛНО
admin
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яам, Олон улсын нэр томьёоны мэдээллийн төв (INFOTERM), Шинжлэх Ухааны Академи, Стандарт хэмжил зүйн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ШУТИС, МУБИС-тай хамтран "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг маргааш буюу 2022 оны 7 сарын 8-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Эрдэм шинжилгээний хурал “Салбарын нэр томьёоны хөгжил”, “Нэр томьёо ба хэлний технологи” гэсэн 2 салбар хуралдаанаар танхим болон цахимаар болно. Хуралд Австри, Люксембург, Солонгос, Швейцарь, Герман, Унгар, Литва, Гүрж, Чех, Португал, Колумби, ОХУ, Хятад, Монгол Улс зэрэг 10 гаруй орны 60 орчим эрдэмтэн судлаач олон улсын нэр томьёоны туршлага, хэлний технологийн талаар илтгэл хэлэлцүүлнэ. Та бүхэн "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд цахимаар оролцохыг хүсвэл доорх хаягаар оролцоорой.
Хуралд оролцогчдод амжилт хүсье.
Meeting ID: 868 8786 8503, Passcode: 863710