ГХС-ийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Л.Чойжилмаагийн удирдлага дор ГХС-ийн 1+1+2 хөтөлбөрийн 12 оюутан, ГУУС-ийн 2+2 хөтөлбөрийн 3 оюутан 2024 оны 8-р сарын 19-ний өдөр Шандуны ШУТИС-д суралцахаар мордлоо.
Хятад улсын Шандуны ШУТИС-тай Гадаад хэлний сургууль нь 2012 оноос эхлэн хятад хэлний ангийн оюутнууд Хэлний дадлагаа хийж хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилээс 1+1+2 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж эхэлсэн. ГХС-ийн ТТО /хятад хэл/ мэргэжлийн оюутнууд тус сургуульд 2-р курстээ суралцан, хятад хэл, хятадын түүх соёл, эсээ бичлэг, хятад хэлний найруулга зүй, HSK шалгалтын бэлтгэл зэрэг хичээлийг судладаг. Ингэж суралцснаар оюутнуудын хятад хэлний мэдлэг дээшилж, хятад орны түүх, соёл, зан заншилтай танилцаж академик мэдлэгээс гадна өргөн цар хүрээний мэдлэгийг эзэмшдэг. Жил бүр Шандуны ШУТИС-аас зохион явуулдаг спорт, урлагийн тэмцээнд монгол оюутнууд идэвхийлэн оролцож монгол орноо хятад болон гадаад оюутнуудад сурталчилдаг.
Шандуны ШУТИС-аас олон удаагийн соёлын арга хэмжээ зохион байгуулдаг. Үүний нэг нь хотын аялал юм. Хотын аялалаар “5 сарын 4-ний хөдөлгөөн” нэртэй төв талбай, Чиндао далай, Олимпийн хотхон, наран шарлагын газар болон түүх дурсгалын газруудаар аялуулдаг.
Оюутнууд өөрийн сурч буй хэлнийхээ улс оронд очиж суралцана гэдэг ховор боломж. Энэхүү боломжийг олгож буй ГХС-ийн удирдлага болон багш нарт оюутнууд болон эцэг эхчүүд байнга талархдаг. Энэ удаагийн үйл ажиллагаанд хятад хэлний ангийн зөвлөх багш Б.Дэлгэрмаа, ГУУС-ийн зөвлөх багш П.Эрдэнэчимэг нар нь маш их хүчин чармайлт гарган ажилласанд талархаж байна.
Хэрвээ таны төлөвлөгөө
1 жил бол будаа тарь
10 жил бол мод тарь
100 жил бол үр хүүхдээ боловсролтой болго.
Күнз
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School