“Эх хэл, соёлын өдрүүд” дүнгээ гаргалаа
ganbii

“Эх хэл, соёлын өдрүүд” дүнгээ гаргалаа

ГХИ-ийн Монгол судлалын тэнхимээс зохион байгуулдаг Эх хэл, соёлын өдрүүд” уламжлалт арга хэмжээ 2016 оны 3-р сарын 20-оос 4-р сарын 20-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ жилийн арга хэмжээг ГУУС хамтран зохион байгуулж “Эх хэл, соёлын өдрүүд”-ийн цар хүрээ тэлж, өнгө төрх шинэчлэгдсэн сайхан үйл явдал боллоо. ГУУС-ийн захиргаа, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Тус арга хэмжээний хүрээнд  зохион байгуулагдсан “Дээд боловсрол: эх хэлний сургалт” онол, арга зүйн семинарт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн сектор, Дархан ТС, МУИС, МУБИС, АУҮИС, ХСИС, Улаанбаатар ИС, Зохиомж ДС зэрэг их дээд сургуулийн 60 гаруй эрдэмтэн, судлаач, багш оролцож, оюутан залуусын эх хэлний боловсрол, сургалтын агуулга, арга зүйн талаар илтгэл тавьж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлэв.

ШУТИС-ийн нийт оюутны дунд монгол бичгийн олимпиад, уран бичлэг, илтгэх ур чадварын уралдаан, таних мэдэхүйн хөгжөөнт АХА тэмцээн болж, шилдгүүд тодорлоо.

I. Монгол бичгийн  олимпиад

1-р байр – МехТС-ийн III курсийн оюутан Д.Дашдэлэг

2-р байр – МехТС-ийн III курсийн оюутан Д.Чинзориг

      МХТС-ийн III курсийн оюутан Б.Удвал

3-р байр – БАС-ийн I курсийн оюутан Б.Хуланзаяа

      БАС-ийн II курсийн оюутан Т.Бат-Эрдэнэ

                          ГУУС-ийн IV курсийн оюутан Ж.Отгонбаатар

II. Уран бичлэгийн уралдаан

1-р байр – БАС-ийн I курсийн оюутан Н.Буяндарь

2-р байр – ҮТС-ийн III курсийн оюутан Нарангарав

3-р байр – БАС-ийн III курсийн оюутан Мөнхдэлгэр

 

III. “Оюутны манлайлал” сэдэвт илтгэх ур чадварын уралдаан

1-р байр – ГУУС-ийн III  курсийн оюутан Б.Лувсандэндэв

2-р байр – БуХС-ийн II курсийн оюутан Б.Аюуш

  ЭХС-ийн I курсийн оюутан Н.Алтанхундага

3-р байр – БуХС-ийн I курсийн оюутан Г.Мишээл

              БуХС-ийн I курсийн оюутан М.Бямбацогт

Тусгай байр – ЭХС-ийн I курсийн оюутан Н.Цогтбаатар

                           ЭХС-ийн I курсийн оюутан Н.Дэлгэртамир

    МХТС-ийн I курсийн оюутан Б.Эрдэнэбат

 IY. Танин мэдэхүйн хөгжөөнт АХА тэмцээн

1-р байр – БАС-ийн I курсийн оюутан А. Мөнхтогтох

2-р байр – ГУУС-ийн III курсийн оюутан Б. Лувсандэндэв

3-р байр – ҮТС-ийн IV курсийн оюутан Н. Тогтох

“Эх хэл, соёлын өдрүүд”-ийн  хаалтын ажиллагаанд МеТС-ийн оюутан Д.Шинэбаяр морин хуурын аялгуугаар, БуХС-ийн бүжгийн хамтлаг  монгол бүжгийн цоморлигоор мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Данкүүгийн их сургуулиас оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцаж байгаа солонгос оюутан Хён буг, Мён жү, Сэ хи, Су жон нар монгол дуу дуулж,  ГУУС-ийн 3-р курсийн оюутан П. Пүрэв-Очир эсгий гар урлалын бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргав.

ГХИ-ийн Монгол судлалын тэнхим

2016-04-25