ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЗАМ БАРИЛГЫН МАШИН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТӨРӨЛЖСӨН “СПЕЦМАШ-2021” ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА
admin

Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Үйлдвэр худалдааны яамны дэмжлэгтэйгээр Хөдөө аж ахуйн болон Зам барилгын машин тоног төхөөрөмжийн төрөлжсөн “Спецмаш-2021” үзэсгэлэн 2021 оны 09-р сарын 27-28-ны өдрүүдэд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохион байгуулагдана.

1500 гаруй м2 талбайд ОХУ-ын оролцогч компаниуд хамгийн шинэ шийдэл бүхий комбайн, трактор, өөрөө явагч машин, пресс, шүршигч, ус цацах төхөөрөмж, тээрэм, ачигч болон бусад тоног төхөөрөмжийг танилцуулах болно.

"Спецмаш-2021" үзэсгэлэнгийн хүрээнд Оросын хөдөө аж ахуй, зам барилгын тоног төхөөрөмжийн танилцуулга, Оросын шилдэг борлуулагчидтай B2B уулзалтыг зохион байгуулна.

Үзэсгэлэнд оролцсоноор Оросын үйлдвэрлэгчидтэй Хөдөө аж ахуй, Зам барилгат  зориулсан орчин үеийн, өндөр үзүүлэлттэй техник, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулах боломжтой болно.

Иймд та бүхэн ОХУ-ын Хөдөө аж ахуйн болон Зам барилгын машин тоног төхөөрөмжийн төрөлжсөн “Спецмаш-2021” үзэсгэлэнг өргөнөөр ирж сонирхоно уу.

Уулзалт үзэсгэлэнгийн бүртгэл: 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeFev8kgvGOyJhS8Ezc6y_mK1GkXo04Z_Rw3J3BNC5_vvEtZQ/viewform?vc=0&c=0&w=1&flr=0 

Үзэсгэлэнд оролцогчдын мэдээллийг доорхи сайтаас орос хэл дээр, хавсралтаар монгол хэл дээр илгээсэнг хүлээж авна уу:  

http://spmach-mng.expocentr.ru/ru/participants

Холбоо барих: Н.Өлзийнаран /ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн менежер/

Утас: 9904-9074, 9919-0746, 8046-5680

Цахим шуудан: info@monruscouncil.mn