Гадаад хэлний сургуулийн ази судлалын салбараас зохион байгуулсан “Бүрэлдэхүүн сургуулийн шинэ элсэгч оюутанд зориулсан багш, оюутны уулзалт” боллоо
admin

Гадаад хэлний сургуулийн ази судлалын салбараас зохион байгуулсан “Бүрэлдэхүүн сургуулийн шинэ элсэгч оюутанд зориулсан багш, оюутны уулзалт” боллоо

         ШУТИС-аас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг бүрэлдэхүүн сургуулийн шинэ элсэгч оюутанд зориулсан багш, оюутны ээлжилт уулзалтыг 2021.10.01-ний өдөр “Google meet” платформоор гадаад хэлний сургуулийн ази судлалын салбараас амжилттай  зохион байгууллаа.

             ГХС-ийн дэд захирал, доктор /Ph.D/ Э.Чимэдлхам уулзалтыг нээж, Гадаад хэлний сургууль болон “Гадаад хэлний орчуулга” хөтөлбөрийн танилцуулгыг, Ази судлалын салбар хийгээд “Техник технологи орчуулга-хятад, солонгос, япон хэл”-ний танилцуулгыг АСС-ын эрхлэгч, доктор /Ph.D/ Ц.Эрдэнэзаяа,  Сургалтын албаны мэдээллийг сургалтын албаны ажилтан, магистр С.Ариунзаяа нар хүргэлээ.

     

             Оюутны зөвлөлийн танилцуулгыг зөвлөлийн дарга ТТО-хятад хэлний IV ангийн оюутан М.Азжаргал, Хятад хэлний клубийн танилцуулгыг ГХС-ийн төгсөгч, клубийн ахлагч асан, Мон Тай Сино Групп, Орчуулга.мн ХХК-ийн менежер, хятад хэлний орчуулагч Э.Отгонбаяр, Солонгос хэлний клубийн танилцуулгыг АСС-ын ахлах багш, доктор /Ph.D/ Т.Мөнхжаргал, Япон хэлний “Хитонэн” клубийн танилцуулгыг АСС-ын ахлах багш, магистр Б.Ундармаа, Монгол хэлний “Өв эрдэнэ” клубийн танилцуулгыг ГХС-ийн АСС-ын ахлах багш, доктор /Ph.D/ Б.Дэлгэрмаа нар мэдээлсэн бол шинэ элсэгчдэд зориулсан “Амжилттай суралцахуй” лекцийг АСС-ын ахлах багш, доктор /Ph.D/ Ч.Оюунгэрэл тавилаа.

             Нэгдсэн уулзалтад ТТО-хятад, солонгос, япон хэлний I ангийн хамт олон, тэдний гэр бүлийн төлөөлөл, зөвлөх багш АСС-ын дэд профессор, доктор /Ph.D/ Л.Чойжилмаа, АСС-ын ахлах багш, магистр Ц.Отгон, АСС-ын ахлах багш, магистр Э.Сайнбилэг нар болон бусад АСС-ын багш, оюутнууд идэвхтэй оролцсон, үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө. 

2021-2022 оны хичээлийн жилийн бүрэлдэхүүн сургуулийн шинэ элсэгч оюутанд зориулсан багш, оюутны ээлжилт уулзалтыг амжилттай зохион явуулахад дэмжиж ажилласан ГХС-ийн удирдлагын баг, ОСҮА, Ази судлалын салбарын профессор багш нар, оюутан залуустаа гүнээ талархахын сацуу эрүүл мэндээ хамгаалж, эрдэм номын үйлстээ их  амжилт гаргахыг хүсэн ерөөе.