ШУТИС-ийн гадаад хэл дээрх уралдааны удирдамж
admin

ШУТИС-ийн гадаад хэл дээрх уралдааны удирдамж

МОНГОЛ-ОРОСЫН найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд ШУТИС, ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар, Звёздочка клубээс жил бүр уламжлал болгон гадаад хэл дээр зохион байгуулдаг ээлжит уралдаанаа зарлаж байна.

2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд 3 өөр төрлийн уралдаан зарлагдаж байгаа бөгөөд

1. "Всемирный Пушкин" шүлгийн уралдаан

2. "Моя родина Монголия" сэдэвт орон орны хэл дээрх постер илтгэлийн уралдаан

3. "Hour" сэдэвт богино хэмжээний видео контентын уралдааныг тус тус зохион байгуулах гэж байна.

Хамрах хүрээ: ШУТИС-ийн нийт оюутан залуус

Оролцохыг хүссэн оюутан залуус доорх удирдамжтай сайтар танилцаж, заасан хугацаанд өөрийн болон багийн мэдээллийг илгээгээрэй.

Идэвхтэй оролцоорой оюунлаг залуусаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 91914779, 96700009