Хаврын улирлын сургалтын үйл ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлэв
admin
Ковид-19 цар тахлын нөхцөл байдал Улсын онцгой комисс, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон  эрүүл мэндийн байгууллагаас өгч буй чиглэл зөвлөмжийг үндэслэн ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалтын үйл ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ шийдвэрийн дагуу “Сургалтын нэгдсэн хуанли”-д холбогдох өөрчлөлтүүдийг тусган шинэчлэн батлав.
 
 
Сургалтын бодлого, зохицуулалтын газар.
2022-01-18