ИННОВАЦИЙН ТҮНШЛЭЛ 2022
admin
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Өгүүллийн нэр*
 (бичиглэл, хуудасны ерөнхий форматыг өөрчлөхгүйгээр энэхүү загварыг ашиглана уу)
 
Эхний зохиогчийн овог нэр
Байгууллагын нэр
Шаардлагатай бол удирдах дээд байгууллагын нэр 
Хот, улсын нэр
Электрон шуудангийн албан хаяг
Жишээ нь: М.Банзрагч
 Бизнесийн Ахисан Түвшний Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Улаанбаатар хот, Монгол улс
banzragchm@must.edu.mn
 
 
Хураангуй—Энэ хэсэгт та тэмдэглэгээ, тусгай тэмдэг, математикийн томьёо ашиглахгүйгээр судалгааны ажлын зорилго, хамрах хүрээ судалгааны арга, загварчлал болон үр дүнгээ 150-200 үгэнд багтаан бичнэ. Хурангуйд үгсийг оновчтой сонгон бичсэнээр судалгааны ажлын талаарх ойлголтыг уншигчдад зөв хүргэж чаддаг. Нөгөө талаас агуулга сайтай бичигдсэн хураангуй нь эх материалыг уншигчдад хүргэх гол түлхүүр нь болдог.
Түлхүүр үгс—өгүүллийн цөм утгыг илэрхийлж чадахуйц 4-5 нэр үг ба холбоо үг байна.
Abstract—Олон улсын хэвлэлийн кодтой учир хураангуйг англи хэл дээр орчуулна.
Keywords—түлхүүр үгийг англи хэл дээр хөрвүүлэх.
 
* - Сэдвийн нэрийг англи хэлд хөрвүүлэх
  • I.  УДИРТГАЛ
Энэ хэсэгт судалгааны ажлын хүрээ, бусад судалгааны ажлаас авсан туршилтын үр дүн, өөрийн судалгааны ажилд ашиглагдах эшлэл авсан судалгааны ажлуудын талаар болон онолын ойлголтуудын талаар бичнэ. Мөн судалгааны арга, зорилго, зорилт, хэрэгцээ шаардлага, дэвшүүлж буй асуудал зэргийг дурдана. Мөн судалгааны ажлын үндэслэлийг тодорхой зааж өгсөн байна.
Судалгаа хийх болсон суурь  нөхцөл, шалтгааныг тайлбарлан судалгааг гүйцэтгэх болсон үндэслэлд тухайн судалгаа нь онолын тодорхой хэсгийг туршиж судлах, мэргэжлийн болон бизнесийн дадлага туршлагыг онолын хүрээнд шинжлэн баталгаажуулахад  шаардлагатайг харуулах эсвэл байгууллагыг хүсэлтээр хийгдэж байгаа бол тусгах хэрэгтэй.
Мөн судалгааны сэдэв болон асуудал нь яагаад чухал, объект нь  юу болох ямар нэгэн онцгой анхаарах зүйл байгаа эсэх зорилго, зорилтууд, судлах асуудлыг товч бөгөөд тодорхой бичихээс гадна шаардлагатай бол судалгааны ажлын бүтэц зэргийг бичнэ.  
  • II. ОНОЛЫН ТОЙМ СУДАЛГАА
Онолын тойм судалгаанд тухайн судалгааны чиглэлийн үндсэн төлөөлөгч, гол судлаачдын бүтээлийг судалснаа харуулна. Мөн сэдвийн хүрээн дэх дэд сэдвүүдтэй танилцсанаа илтгэнэ. Онолын судалгаа нь тухайн сэдвийн хүрээнд нарийвчлан судалсан тодорхой онол, онолын үндэслэл, судалгааны хүрээнд дэвшүүлсэн асуулт, таамаглал, боловсруулсан судалгааны дизайн зэргээс бүрдэнэ.
  • III. СУДАЛГААНЫ ХЭСЭГ
Судалгаа хийгдсэн нөхцөл байдлыг харуулна. Таамаглалаа батлахын тулд ямар сорил туршилтыг ямар аргаар хэрхэн гүйцэтгэсэн, хэчнээн хэмжээний материал, мэдээлэл хуримтлуулж ямар аргаар боловсруулалт хийсэн зэргийг дурдана. Судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны ажлын үр дүн, онол арга зүйн янз бүрийн чиглэл, үзэл баримтлалтай хэрхэн холбогдох хийгээд өөрийн таамаглалаа хэрхэн баталсан, эсвэл үгүйсгэсэн, ямар дүгнэлтэд хүрч байгаа зэргийг эшлэл, баримт нотолгоотой гаргана. Тоон үзүүлэлтэд заавал математик, статистикийн боловсруулалт хийхээс гадна тухайн судалгааны ажлыг уншигч нь энэ хэсэгт бичигдсэн аргачлал, техникийг ашиглан тухайн судалгааны ажлыг турших боломжтой байхаар тайлбарлан бичнэ.
Өгүүлэлд орсон хүснэгт, зураг бүр дугаар, нэр, эх сурвалжтай байх ба бүтээлд орсон дарааллаар дугаарлана. Хүснэгтийн дугаар нэрийг түүний баруун дээд хэсэгт 8pt үсгийн өндөртэй налуу (Italic) форматтайгаар баруун талд зэрэгцүүлэн бичнэ. Тоон болон чанарын мэдээллийг уншигчдад системтэй хүргэх зорилгоор хүснэгтийг ашигладаг. Хүснэгт дэх мэдээллийг үнэлэн гарах дүр дүнг товч, оновчтой тайлбарлана.
Хүснэгт 1: Хүснэгтийн оноосон нэр
Table Head
Table Column Head
Table column subhead
Subhead
Subhead
copy
More table copya
 
 
Эх сурвалж: Судлаачийн боловсруулснаар эсвэл тухайн хүснэгтийг эшилсэн эх сурвалж
 
График, диаграмм, бүдүүвч, схем болон фото зургийг нийтэд нь зургаар дугаарлана. Зураг нь бичвэрийн зарим нэг санаа, үр дүнг уншигчдад ойлгомжтой хялбар байдлаар илэрхийлэх зорилготой.
 
      1. F
      1. A
∆t
Зургийг мөн өгүүлэлд орсон дарааллаар дугаарлах ба зургийн дугаар нэр, эх сурвалжийг 8pt үсгийн өндөртэй налуу (Italic) форматтайгаар зургийн доод хэсэгт мөр голлуулан бичнэ.
 
Эх сурвалж: Судлаачийн боловсруулснаар
 
Зураг 1: Гангийн сунгалтын диаграмм
 
      Зурагд орсон үсэг, тооны өндөр нь ерөнхий бичвэрийн үсгийн өндөртэй тэнцүү байх буюу 85 хувиас бага байж болохгүй.
Татаж оруулсан (сканер ашиглаж оруулсан) бүдүүвч зураг, фото зургийг 300dpi нягтралтай JPEG өргөтгөлтэй оруулна.
Хүснэгт, зурагт эх сурвалжийг заавал оруулах шаардлагатай бөгөөд ямар бүтээл,  ном сурах бичиг, тайлан, өгүүллээс авсныг бичнэ. Хэрвээ интернэт эх сурвалж ашигласан бол бүтэн линкээр оруулж өгнө. Харин судлаач өөрөө боловсруулсан тохиолдолд “судлаачийн боловсруулснаар” гэж бичнэ.
Математикийн томьёог Equation команд ашиглан үндсэн бичвэрийн үсгийн хэмжээтэй ижил хэмжээгээр мөр голлуулан бичих бөгөөд томьёо бүр дугаартай байна. Дугаарыг тухайн мөрийн төгсгөлд баруун талд зэрэгцүүлсэн байдлаар бага хаалтад бичнэ. Томьёоны тайлбарыг  Энд гэж эхлэн томьёоны бүх тэмдэглэлийг тайлбарласан байна. Тухайлбал:
 
PF=a1-a-ba-b=0
(1)
Энд PF -нийт ашиг; a -байгууллагын нийт орц, мян.төг; b -эргэлтийн хөрөнгөөс бусад орц, мян.төг (тэмдэгтүүдийн тайлбарыг цэгтэй таслалаар зааглан бичнэ).
Word дээрх тэгшитгэлийг хэрхэн автоматаар дугаарлах талаар илүү дэлгэрэнгүйг дараах линкээр ороод үзэж болно. https://www.youtube.com/watch?v=9YGTH4WrY_8
 
  • IV. ДҮГНЭЛТ
Уншигчдад ойлгомжтой байдлаар судалгааны ажлаа дүгнэн нэгтгэн бичих бөгөөд судалгааны үр дүнд гарсан дүгнэлтүүдээ оновчтой, тодорхой байдлаар бичнэ. Гол төлөв дууссан өгүүлбэрээр бичигддэг.  Мөн судалгааны зорилго, зорилтод нийцсэн эсэхээ эргэн бодож нэгтгэн дүгнэх, онол, арга зүйтэйгээ ямагт холбон дүгнэнэ.
 
АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
Зөвхөн судалгааны ажилд эшлэл авсан бүтээлийг эшлэл авсан  дарааллаар бичнэ. Бүтээлийг жагсаалтад бичихдээ тухайн эх сурвалж нийтлэгдэн нийтэд хүртээл болсон хэлээр нь тусгана.
  1. G. Eason, B. Noble, and I.N. Sneddon, “On certain integrals of Lipschitz-Hankel type involving products of Bessel functions,” Phil. Trans. Roy. Soc. London, vol. A247, pp. 529-551, April 1955. (references)
  2. J. Clerk Maxwell, A Treatise on Electricity and Magnetism, 3rd ed., vol. 2. Oxford: Clarendon, 1892, pp.68-73.
  3. I.S. Jacobs and C.P. Bean, “Fine particles, thin films and exchange anisotropy,” in Magnetism, vol. III, G.T. Rado and H. Suhl, Eds. New York: Academic, 1963, pp. 271-350.
  4. K. Elissa, “Title of paper if known,” unpublished