Г.Томтогтох
 
Овог нэр:Г.Томтогтох
Эрдмийн цол, зэрэг: профессор, Ph.D
Албан тушаал: зөвлөх профессор
Судалгааны чиглэл: хэл шинжлэл
Холбоо барих хаяг: ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль
 Ажлын утас: 976-324590 ( 2115)
 И-мэйл:  tomoo@must.edu.mn
Ажлын байр: ШУТИС-ийн хичээлийн I байр, 325А тоот
 
БОЛОВСРОЛ
1967-1977    Бүрэн дунд боловсрол, Хужирт сумын 10 жилийн сургууль, Өвөрхангай аймаг
1977-1983    Хэл утга зохиол судлаач, орос хэлний багш, УИС, Свердловск хот, ЗХУ  /хуучин нэрээр/
1996    Хэл шинжлэлийн магистр, дүйцүүлэх хөтөлбөр,  ШУТИС
2014    Хэл бичгийн ухааны доктор (Ph.D), Сэдэв: ”Монгол хэлний үндэсний онцлогтой үгсийн үгийн сан-утга зүйн судалгаа”, Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын  ШУА
 
АЖИЛ ЭРХЛЭЛТ
1983-2018 –ШУТИС-ийн ГХС-д багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, , профессор, тэргүүлэх профессор, тэнхимийн эрхлэгч
2018-2019 – ШУТИС-ийн ГХС-ийн ахмад гэрээт багш
2021 оноос ШУТИС-ийн ГХС-ийн зөвлөх профессор
  
ГИШҮҮНЧЛЭЛ
2002- 2020 -ШУТИС-ийн болон ГХС-ийн Эрдмийн зөвлөлийн  гишүүн
2002-2009- БСШУЯ-ны Хэл бичгийн ухааны /Ph.D/ докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн
2012-2017- БМИҮЗ-ийн Гадаад хэл , орон судлалын чиглэлээр сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга
2014-2019- Воронежийн Барилга-архитектурын их сургуулийн Эрдэм шинжилгээний бичгийн “Хэрэглээний хэл шинжлэл” цуврал сэтгүүлийн редакцийн гадаад гишүүн
2018 оноос- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Хэрэглээний хэл шинжлэл” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн
2019 оноос МУИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэлний сургуулийн магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үндсэн гишүүн
2018 оноос –БМИҮЗ-ийн сургалтын  хөтөлбөрийн шинжээч
 
ГАДААДАД МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛСЭН БАЙДАЛ
1988 – А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний дээд сургууль, Москва 1 жил
1990-Эрхүүгийн их сургууль -10 сар
2003- Улс түмний найрамдлын их сургууль, Москва -10 хоног
2007 - Улс түмний найрамдлын их сургууль, Москва -5 хоног
 
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ, ТЭТГЭЛЭГ
2000 - БСШУЯ-ны Хүндэт жуух
2004- Боловсролын тэргүүний ажилтан
2011- “Хөдөлмөрийн хүндэт медаль”
2019- Алтан гадас одон
 
1999- Монгол  Улсын их дээд сургуулиудын багш нарын анхдугаар их хурлын төлөөлөгч
2002- Багшлах тусгай эрхийн өргөмжлөл
2008- Монгол  Улсын шинжлэх ухааны ажилтны улсын зөвлөгөөний төлөөлөгч
2010- ШУТИС-ийн “Үндсэн сурах бичиг”- Хэл шинжлэлийн удиртгал номын  батламж/ШУТИС байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан  шилдэг сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, гарын авлага шалгаруулах уралдаанд 3-р байр эзэлсэн/
2019- ШУТИС-ийн “Үндсэн сурах бичиг”- Хэл ярианы соёл номын  батламж  /ШУТИС байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан  шилдэг сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, гарын авлага шалгаруулах уралдаанд шалгарсан 60 сурах бичгийн нэг-зохиогчдын багийн ахлагч/
 
БҮТЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТ
Хэвлэгдсэн өгүүлэл: 62
Дотоодод - 35
Олон улсад - 27
Нэг сэдэвт бүтээл – 2
Ном, сурах бичиг, гарын авлага: -27
Зохиогч, эмхэтгэгч – 12
Редактор - 12
Орчуулгын бүтээл - 3
Зохиогчийн эрх – 3
Удирдсан оюутан: 89
Бакалавр - 55
Магистр -  29
Доктор-4 /+1 зөвлөсөн/
 
ТӨСӨЛ, ГЭРЭЭТ АЖИЛ
  1. “Хэл ярианы соёл” хичээлийн сургалт, сургалтын хэрэглэгдэхүүн /ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажлын хүрээнд хэрэгжүүлсэн/
  2. “Орос-монгол дэлгэрэнгүй их толь” /Большой русско-монголький словарь/ -4 боть. /У-Х толгой үсгийн зохиогч/ ОХУ, Монгол Улсын ШУА. Төслийн баг: Орос-монголын эрдэмтэд, тольчид, 2019 онд хэвлэгдэж дууссан.
  3. Гадаадын оюутанд зориулсан “Монгол хэлний цогц сурах бичиг” төслийн зохион байгуулагч, гүйцэтгэгч /ШУТИС-ийн ШУТ-ын сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн/