Эрүүл мэнд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын хамтран баталсан “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/273,314 дүгээр тушаалаар улсын хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарыг дуустал хугацаанд “Эерэг хандлага- Эрүүл оюутан” уриатай аяныг эхлүүлээд байна.
Уг арга хэмжээний хүрээнд оюутан залуус та бүхэнд үйлчилгээг ойртуулах зорилготой ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны Эрүүл мэндийн төв дээр 2023 оны 10 дугаар сарын 5-30-ны хооронд 09:00-16:00 цагт СБДЭМТ-ийн эмч нар Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг хийх гэж байна.
18-30 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц
1. Биохимийн шинжилгээ (холестерин,
триглицерид, АСАТ,АЛАТ, шууд билирубин,
амилаза,креатинин, мочевин)
2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
3. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан
шинжилгээ
4. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие
илрүүлэх хурдавчилсан сорил
6. Зүрхний цахилгаан бичлэг
7. Цээжний рентген зураг
8. Эмчийн үзлэг
9. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн
үнэлгээ
10. Дүгнэлт
11. Зөвлөгөө
Анхаарах зүйл:
Өглөө өлөн ирэх / юм ууж идэхгүй/
Шээсний ариун саванд өлөн шээсийг авах /Эмийн сангаас саваа авах/
Зүрхний бичлэг хийлгэхдээ металл зүйлийг биеэс авсан байх
Эрүүл мэндийн даатгал төлсөн байх
Ач холбогдол:
Эрүүл мэндийн боловсрол олгох, өвчний хүндрэлээс сэргийлэх, архаг өвчнөөр оношлогдсон бол хяналт хийх боломжуудыг олгож байна.
ШУТИС ЭМТ, ОСҮА, ОХ