“URBAN LIVING WORKSHOPS” СУРГАЛТ
admin
2023 оны 1 сарын 9-13-нд  “Urban Living Workshops” англи хэлний сургалтыг ГХС-ийн Англи хэлний тэнхим АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны Англи хэлний хөтөлбөрийн хүрээнд хамтран зохион байгуулав. Тус сургалтад ЕБС болон их дээд сургуулийн 40 багш хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн үр өгөөжтэй сургалт байв. Сургалтыг АНУ-ын мэргэжилтэн багш Скот Пүтит, Шериф Исмэйл, Присила Энг, Чарлез Сэнкович нар амжилттай удирдан явуулсан. Хамтран ажилласан АНУ-ын ЭСЯ-ны Англи хэлний хөтөлбөрийн зохицуулагч Т.Алтанцэцэг болон мэргэжилтэн багш нарт талархал илэрхийлэн амжилт хүсье!