Боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 олон улсын стандартын хэрэгжүүлэх шатны сургалтыг зохион байгууллаа
admin
ШУТИС-ийн удирдах, ахлах ажилтнуудын Боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартыг хэрэгжүүлэх шатны мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор 2023 оны 1 сарын 26-30-ны хооронд онол, практик хосолсон сургалтыг чанарын албаны ахлах менежер болон бусад бүрэлдэхүүн сургуулийн менежерүүд хамтран зохион байгуулав. ISO 21001:2018 стандартыг хэрэгжүүлэх шатны сургалтын үндсэн агуулга нь:
  1. Чанарын менежмент, баталгаажуулалтын тогтолцооны талаарх ойлголт
  2. Менежментийн тогтолцооны стандартын танилцуулга
  3. ISO 21001 стандартын бүтэц болоод 4-10-р бүлгийн шаардлага байлаа.
Сургалтын эхэнд ШУТИС-ийн Захирал Т.Намнан нээж, үг хэлэв. Тус сургалтад нийт ШУТИС-ийн 88 хүн хамрагдсан бөгөөд ГХС-иас СЧАДарга, ЭНБДарга, Салбар, тэнхимийн эрхлэгч нар, БХБагийн ахлагч нар оролцож гэрчилгээ гардан авлаа. Нийт оролцсон багш нартаа баярлалаа.