ШУТИС-ийн ГХС болон Шандуны ШУТИС-тай хамтарсан хятад хэлний 1+1+2 хөтөлбөр хэрэгжүүлэхээр 2021 оны 11 сард гэрээ байгуулж, гарын үсэг зурж тамгалсан. 2022-2023 оны хичээлийн жилээс энэхүү хөтөлбөр хэрэгжсэн эхэлсэн. Хятад улсын хөл хорионы улмаас намрын улирлын хичээл цахимаар явагдаж, хаврын улирлын хичээл Шандуны ШУТИС-д танхимаар үргэлжлүүлэн орохоор болсон. Гадаад хэлний сургуулийн хятад хэлний ангийн 2-р курсийн 9 оюутан, багш Л.Чойжилмаагийн хамт Шандуны ШУТИС-д хүрэлцэн очсон.
Хамтарсан хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Шандуны ШУТИС-ийн шинэ номын сангийн 207 тоот хурлын танхимд амжилттай боллоо. Нээлтийн ёслолд Олон улсын солилцооны сургуулийн захирал Фан Жизиэн нар тус хөтөлбөрийн оюутнууд болон төлөөлөгч багш Л.Чойжилмаа нарыг хүлээн авч уулзан, тэдэнд баяр хүргэж, шинэ орчинд хурдан дасч, улам их хичээнгүйлэн суралцаж, Хятадын соёл иргэншлийн талаар илүү гүнзгий ойлголттой болно гэдэгт итгэлтэй байгааг дурдав. Монгол талыг төлөөлөн ГХС-ийн Ази судлалын салбарын дэд профессор Л.Чойжилмаа үг хэлж мөн оюутан Цэндсүрэн, Лхагвамаа нар хятад хэлээр мэндчилгээний үг хэлж талархал илэрхийлэв.
Хамтарсан хөтөлбөрийн нээлтийн ажиллагааг хийхийн чацуу 2 сургуулийн хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, Хятад хэлний танхим байгуулах, ном сурах бичиг хандивлах, мэргэжилтэн багш ажиллуулах зэрэг асуудлыг ярилцав. Мөн хамтарсан хөтөлбөрийн хичээлийн төлөвлөгөөг баталж гарын үсэг зурж баталгаажуулав.
Эцэст нь, захирал Фан Жизиэн оюутнуудад дурсгалын зүйл бэлэглэж, хамтын зураг татуулав.
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School