САЙН ДУРЫН ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “СУРАЛЦАХУЙД СУРАЛЦАХУЙ” СЭДЭВТ ЛЕКЦ
admin
ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд зочны лекцээ “СУРАЛЦАХУЙД СУРАЛЦАХУЙ” сэдвээр эхлүүлж байна.      
Ээлжит лекцээ ЭХС-ийн цахилгаан хангамж, дулаан хангамж, сэргээгдэх эрчим хүч, биоинженерчлэлийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн 1-4 дүгээр курсийн оюутан залуусын дотоод, гадаадад үр бүтээлтэй суралцахуйд суралцахад нь тусалж дэмжих зорилгоор суралцагч хийгээд илтгэгчдийн саналаар Хойд Хятадын ЭХИС-ийн ЦХ мэргэжлийн 2+2 хөтөлбөрийн төгсөгч, магистр  Энержи Интернэшнл ХХК, Оюу Толгой уурхайн Цахилгаан байгууламжийн ашиглалт төсөлд ашиглалтын ахлах инженер (ААИ) Э.Энхтүшиг, Хойд Хятадын ЭХИС-ийн СЭХ мэргэжлийн 2+2 хөтөлбөрийн анхны төгсөгч  Энержи Интернэшнл ХХК, Оюу Толгой уурхайн Цахилгаан байгууламжийн ашиглалт төсөлд төв дэд станцын диспетчер инженер Б.Түвшинжаргал нарыг урьж 2023.03.11-ны өдөр танхимаар зохион явууллаа.
  
 
Клубийн зөвлөх Ц.Эрдэнэзаяа багш маань хаврын улирлын клубийн үйл ажиллагаагаа танилцуулж, тус лекцээр ярилцах сэдэв, зочдоо танилцуулж эхлүүлэв. Зочин илтгэгч Б.Түвшинжаргал хятад хэл сурснаар ажил дээр гараад гарсан давуу тал, одоо өөрийн ажиллаж буй “Оюу толгой ХХК” хийгээд мэргэжлийн удиртгалаа танилцуулж “Хичээл зүтгэл, итгэл байхад БОЛОМЖ үргэлж байдаг шүү” хэмээн өөрийн туршлагаасаа хуваалцаж, нээлттэй ярилцага өрнүүлсэн бол илтгэгч Э.Энхтүшиг бидэнд хятадад очоод хэрхэн үр дүнтэй сурах аргуудаас хуваалцан, “Мэдлэгийг олж авна гэдэг нь хэдэн цагийн хичээлд суух биш өдөр болгон бүтээлчээр хичээж суралцахыг хэлдэг. Боломжгүй зүйл гэж байхгүй тул илүү их хичээхийг зөвлөлөө. Хоёр илтгэгч маань багаар ажиллах чадвар ч бас үр дүнтэй сурах арга болох хятадад мэргэжлийн ямар хичээл үздэг, хичээлдээ хэрхэн бэлтгэх, юунд анхаарах, яаж бүтээлчээр суралцах талаар оюутан залууст хэрэгтэй мэдээллүүдийг хүргэж, өөрт тохиолдсон болон хувь хүний туршлагаасаа хуваалцсан үр
өгөөжтэй лекц болж өндөрлөлөө.
Бидэнд өөрсдийн мэдлэг туршлагаасаа цаг заваа зориулан харамгүй хуваалцсан зочин илтгэгч ах нартаа,  клубийн зөвлөх багшдаа, хүрэлцэн ирсэн оюутнууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэхүү лекцэнд Гадаад хэлний сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, ЭХС-ийн цахилгаан хангамж, дулаан хангамж, сэргээгдэх эрчим хүч, биоинженерчлэлийн хамтарсан 2+2 хөтөлбөрийн 1-4 дүгээр курсийн нийт 40 гаруй оюутан оролцлоо.
Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг профессор багш, оюутан залуус, төгсөгчид, үе үеийн ахлагч гишүүд нартаа баярлалаа.
 
ATTITUDE CHANGES THINGS
 
“ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ”
2023.03.11