2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирал ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын салбараас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монгол, япон, солонгос, хятад хэлний хэл соёлын өдөрлөг”-өө анх удаа нэгдсэн зохион байгуулж тэмдэглэлээ.
Өдөрлөгийн үйл ажиллагааг ГХС-ийн Ази судлалын салбарын зөвлөх профессор Г.Томтогтох албан ёсоор нээн үг хэлж, Коосэн, цахилгааны 12-р ангийн сурагч Г.Өсөхбаяр “Говийн магтаал” морин хуурын аялгуугаар эхлүүлэв.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцсон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль болон ГХС-ийн техник технологийн орчуулга япон, солонгос, хятад хэлний ангийн оюутнууд өөрсдийн сурч буй хэл тус бүрээр, тухайн улсынхаа ёс заншил, хэл соёл, түүхийг илэрхийлсэн дуу, шүлэг, хөгжим, бүжиг, хийн дасгал зэрэг өөр өөрийн онцлогтой урлагийн тоглолтоо үзүүллээ. Үйл ажиллагааг ХШУС-ийн Статистикийн 1-р курсийн оюутан У.Унъдаряа хөтлөн, техник технологийн орчуулгын ангийн оюутнууд хэл тус бүрээр танилцуулгаа хийсэн нь сонирхолтой байв.
Өдөрлөгийн үеэр техник технологийн орчуулга япон, солонгос, хятад хэлний ангийн оюутнууд үндэстэн тус бүрийн онцлогийг илэрхийлсэн үзэсгэлэн гаргаснаас гадна ҮТС-ийн хэвлэлийн график дизайны I ангийн оюутан Д.Энхжин, тус сургуулийн хүнс үйлдвэрлэлийн технологийн I ангийн оюутан Б.Бадамхорол нар уран бичлэгийн үзэсгэлэнгээ гаргаж, сонирхууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааг хааж, АСС-ын эрхлэгч, доктор Ц.Эрдэнэзаяа үг хэллээ. Энэхүү “Хэл соёлын өдөрлөг”-ийн нэгдсэн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн профессор багш нар, оюутан залуустаа, зохион байгуулсан салбарын багш нартаа, идэвхтэй оролцож авьяасаа үзүүлсэн оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын үйлст нь өндөр амжилт хүсье.
ШУТИС-ГХС
АЗИ СУДЛАЛЫН САЛБАР
2023.10.02
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School