УНГАР УЛСЫН ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ БОРБАЛА АННА ОБРУШАНСКИ ШУТИС-ДЭЭР АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
admin

Монгол, Унгар хоёр улс 1950 оны 4 дүгээр сарын 28-нд Дипломат харилцаа тогтоож, 1957 онд Улаанбаатар болон Будапешт хотуудад харилцан Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй. Ийнхүү манай хоёр орны хооронд албан ёсны харилцаа тогтсноор харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран хөгжих үүд хаалга нээгдсэн юм.

Унгар улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Борбала Анна Обрушански 2023.12.06-ны өдөр ШУТИС дээр айлчлал хийлээ. Уулзалтад ШУТИС-ийн захирал Т. Намнан, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т. Ууганбаяр, ГХС-ийн захирал Ц. Энхбаатар нар оролцлоо. Уулзалтын үеэр Унгар улсын техникийн их сургуулиуд болон соёл, оюутны хөгжлийн талаар ШУТИС-тай хамтран ажиллах санал ШУТИС-ийн ректор Т. Намнан дэвшүүлж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар хоёр тал ярилцлаа.

Уулзалтын дараа хатагтай Борбала Анна Орбушански ГХС болон МУИС -ийн оюутнуудтай уулзаж Унгар улсын засгийн газрын тэтгэлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюутны сонирхсон асуултад хариуллаа.

ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн сургууль