“НЭР ТОМЬЁО БА ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр боллоо.
admin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Улсын нэр томьёоны комисс үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “НЭР ТОМЬЁО БА ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр боллоо.

Тус эрдэм шинжилгээний хуралд Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын нэр томьёоны мэдээллийн төв, Австрийн ШУА, ШУТИС, МУИС , МУБИС, , АШУҮИС, СУИС, ОУУБИС, ШУА-ын Археологийн хүрээлэн, Монголын Бурханы Шашны Их Сургууль зэрэг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид оролцлоо.

ГХС-ийн багш нар "Системийн шинжилгээний аргаар нэр томьёоны толь боловсруулах арга зүй", “ЕБС-ийн бага ангийн монгол хэлний дижитал интерактив сурах бичиг дэх нэр томьёоны хэрэглээ”, “Стандарт, норм дахь барилгын нэр томьёоны хэрэглээ” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын судлаачид монгол улсын нэр томьёоны хөгжил, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаан технологийн хөгжилд тулгамдаж буй нэр томьёотой холбоотой асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, нэр томьёоны гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой хурал боллоо.