ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬ “ОНЫ ШИЛДЭГ БАГШ”-аа шалгарууллаа
admin

ШУТИС-ийн 65 жилийн ойг угтан зохион байгуулж буй “ОНЫ ШИЛДЭГ БАГШ” шалгаруулах үйл ажиллагааны I шатыг Гадаад Хэлний Сургууль 2024 оны 9-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

ГХС-ийн ОНЫ ШИЛДЭГ БАГШИЙН шалгаруулалтад

  • Оны шилдэг Сурган хүмүүжүүлэгч багш ангилалд

АСС-ын ахлах багш Б.Дэлгэрмаа оролцож, 2023-2024 оны хичээлийн жилд хийсэн ажил, хөдөлмөрөө дүгнүүлж, улмаар II шатны ШУТИС-ийн ОНЫ ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ шалгаруулалтад оролцох болсонд ГХС-ийн нийт хамт олны өмнөөс баяр хүргээд, “ШУТИС-ийн шилдэг сурган хүмүүжүүлэгч” шалгаруулалтад нь өндөр амжилт хүсэн ерөөе.