Япон улсын элчин сайдын яам, Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо, ШУТИС-Гадаад хэлний сургууль, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сан хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 30 дахь удаагийн уралдаан 2024 оны 11 сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Уран илтгэлийн уралдааныг нээж Япон улсын элчин сайдын яамны Япон улсын хэргийг түр хамаарагч КОНДО КАЗҮМАСА үг хэлэв
1,2 дугаар шатны шалгаруулалтад тэнцсэн их, дээд сургуулийн 8 оюутан, ахлах сургуулийн 10 сурагч тус тус япон хэлээр илтгэл тавьж оролцлоо. ШУТИС-Гадаад хэлний сургуулиа төлөөлөн ТТО ангийн 3-н оюутан оролцсоноос 2-р курсын А.Хулан 1,2-р шатандаа тэнцэн илтгэлийн шатанд шалгарсан.
Уг уралдааны 2-р шатны ярилцлагын шалгалт 11 сарын 02 өдөр ШУТИС-н II байрны 325, 326, 327 болон 328 тоот ангид амжилттай зохион байгуулагдсан.
Шагналт байр эзэлсэн ахлах сургууль болон их, дээд сургуулийн тус бүр дөрвөн оролцогчдод JENESYS эрх буюу япон улсад аялах эрхээр шагнаж, Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо, ШУТИС-Гадаад хэлний сургууль, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв бүх оролцогчидоо шагнаж урамшууллаа.
Шагналт байранд:
АХЛАХ СУРГУУЛЬ
Тусгай байр: Шинэ Монгол технологийн коллежийн сурагч Р. Сувд-Эрдэнэ
3-р байр: 2-р сургуулийн сурагч О. Мишээл
2-р байр: Дархан-Японы төвийн сурагч Х. Сувд
Тэргүүн байр: Наран сургуулийн сурагч С. Номин
ИХ ДЭЭД СУРГУУЛЬ
Тусгай байр: Монгол коосэн, Технологийн коллеж, компьютерын ухааны тэнхимийн оюутан М. Эрхэс
3-р байр: МУБИС, НХУС, Дорно дахины хэлний тэнхимийн оюутан М. Ганхорол
2-р байр: МУИС-ийн ШУС, ХУС, Ази судлалын тэнхим, япон салбарын оюутан Д. Янжмаа
Тэргүүн байр: МУИС-ийн ХЗС, Нагояа их сургуулийн хууль эрх зүйн боловсрол судалгааны төвийн оюутан Э.Мөнхжаргал нар тус тус шалгарлаа.
Ивээн тэтгэгч байгууллага: Монгол дахь Япончуудын холбоо ТББ, Монгол Японы худалдааны танхим ББ
Сургууль хоорондын ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААН 2024 оны 11 сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо