ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
admin

 

2025 оны 1-р сарын 10-ны өдөр ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, түүнийг төлөөлж захирал Ц.Энхбаатар, нөгөө талаас БЭЛ ИНВЕСТМЕНТ ХХК, түүнийг төлөөлж Д.Хандмаа нар харилцан тохиролцож "Хамтын ажиллагааны санамж бичиг" –т гарын үсэг зурав.

Хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр ШУТИС-ийн ГХС-ийн багш, оюутанд зориулан гарааны бизнес бойжуулах, судлаачдын ноухауг дээшлүүлэх талаар лекц, семинар зохион байгуулах, үйлдвэрлэл сургалтын холбоог сайжруулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.