Ази судлалын тэнхимэээс уламжлал болгон зохион явуулж буй "Хятад хэлний олимпиад" амжилттай явагдаж байна
ganbii
ГХИ-ийн Ази судлалын тэнхимэээс уламжлал болгон зохион явуулж буй "Хятад хэлний олимпиад" амжилттай явагдаж байна
 
2015-2016 оны хичээлийн жилээс оюутнуудын хятад хэл сурах үйлсийг эрчимжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион явуулж буй "Хятад хэлний олимпиад" 2017 оны 2-4-р сарын хугацаанд хятад хэл суралцагч оюутан залуусын дунд явагдаж байна.
 
 
 
Энэ ажлын хүрээнд хятад хэлээр тоглох жүжигчилсэн тоглолтыг хятад мэргэжилтэн багш Лу Чөнзун, Хань Шаохуй нар бэлтгэн явуулсан. Хятадын эртний түүхээс улбаалсан хайр сэтгэлийн сэдэвтэй уянгын жүжигт ГХИ болон ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 1,2 ангийн оюутнууд оролцон амжилттай тоглолоо. 
 
 
Жүжигчилсэн тоглолтод амжилттай оролцсон оюутнууд болон хятад багш нартаа ажил, сурлагын өндөр амжилт хүсье.
 
Ази судлалын тэнхим