I. Англи хэлний улсын олимпиад
Англи хэлний сургалт явуулдаг төрийн болон хувийн их, дээд сургуулиудын Англи хэлний мэргэжлийн болон Мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд МУИС-ийн ШУС-иас жил бүр зохион байгуулдаг “Монголын их, дээд сургуулиудын Англи хэлний улсын 10-р олимпиад” 2 үе шаттайгаар зохион байгуулагдлаа.
Олимпиадын 1-р шат: Удирдамжийн дагуу ШУТИС, ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар “Техник, технологийн орчуулга (англи, хятад, япон, солонгос хэл)” мэргэжлийн оюутнуудаа хамруулан 2019.03.26-аас 04.04-ны хооронд Англи хэлний уламжлалт олимпиадаа 3 үе шаттайгаар зохион байгуулж, 1-р байранд ГХО (англи хэл) хөтөлбөрийн 2-р курсын оюутан М.Мичидмаа, 2-р байранд ГХО (англи хэл) хөтөлбөрийн 2-р курсын курсын оюутан Б.Сайнбуян, 3-р байранд ГХО (англи хэл) хөтөлбөрийн 2-р курсын оюутан Б.Баатархүү нар шалгарсан.
Олимпиадын 2-р шат: МУИС-ийн ШУС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимээс зохион байгуулсан Англи хэлний мэргэжлийн ангийн оюутнуудын олимпиадын 2-р шатанд ГХС-иас эхний 3 байрт шалгарсан оюутнууд сургуулиа төлөөлөн оролцож Англи хэлний хэл зүй үгийн сан, унших, сонсох, бичих чадвараар мэдлэгээ сорьсноос ШУТИС, ГХС-ийн англи хэлний 2-р курсын оюутан Б.Сайнбуян I байр эзлэн, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал гардлаа.
II. Герман хэлний улсын олимпиад
Монгол улсад Герман судлалаар сурч буй оюутнуудын дунд явагддаг уламжлалт герман хэлний 10-р олимпиад 2019 оны 04 сарын 24-ний өдөр МУБИС дээр бичгийн болон аман хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Олимпиадад ШУТИС, МУИС, МУБИС, БХИС, ХИС, Германы ашигт малтмалын дээд сургуулийн 75 оюутан А2 түвшинд, 30 оюутан B2 түвшинд тус тус оролцсон.
Олимпиадын А2 түвшинд оролцсон оюутнуудаас багш Б.Мөнхцэцэгийн удирдсан ШУТИС-ийн ГИБ 1-р курсын оюутан Ж.Марал 1-р байранд, З.Зулцэцэг 2-р байранд, В2 түвшинд ГУУС-ийн 2-р курсын оюутан П.Мөрөн 3-р байр эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв. Монгол дахь ХБНГУ-ын элчин сайд Дуппел олимпиадын шагналт байранд шалгарсан оюутнуудад тусгайлан мэндчилгээ дэвшүүлж, шагналыг нь гардуулж өгөв.
ХШУС-ийн ГИБ ангийн оюутан Ж.Марал Зүүн гар талаас: Ж.Марал А2 түвшинд тэргүүн байр,
З.Зулцэцэг 2-р байр
ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School