ОХУ-ын Улан-Үдэ хотод зохион байгуулагдсан «РУССКИЙ ЯЗЫК И ЛИТЕРАТУРА НА СОВРЕМЕННОМ ЭТАПЕ» сэдэвт сургалтад ГХС-ийн ХХШС-ын багш нар хамрагдлаа.
ОХУ-ын “Русский мир” сангийн санхүүжилтээр Буриадын их сургууль 2019.08.26-аас 09.01-ны хооронд зохион байгуулсан «Русский язык и литература на современном этапе» сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалтад ГХС-ийн ХХШС-ын эрхлэгч Ц.Цэцэгмаа, ахлах багш Т.Мөнхтуяа, Д.Туяа, Б.Байгалмаа, багш Я.Оюунцэцэг нар хамрагдаж мэргэжлээ дээшлүүллээ.
Тус сургалтыг Буриадын их сургуулийн профессор багш нар удирдан явуулсан ба сургалтын явцад багш нар орос хэлийг хэл шинжлэл заах арга зүйн үүднээс задлан шинжилж, орос хэлний зарим нарийн төвөгтэй дүрмүүд болон орчин үеийн оросын зохиолчдын болон зарим сонгодог бүтээл дээр ажиллахын сацуу үзүүлэх хичээлд сууж туршлага судалсан.
Сургалтад хамрагдсан бүх багш нар түвшин тогтоох шалгалт өгч ТРКИ-ийн 2-р түвшний сертификат авах болзол хангасан. Салбарын эрхлэгчийн зүгээс орос хэлний мэргэжлийн багш нараа ТРКИ-ийн шалгалтад хамруулах, тэдний мэргэжлийг дээшлүүлэх асуудлаар санал тавьж зөвшөөрөл авлаа.
ГХС-ийн багш нар “Монголын боловсролын системд орос хэлний сургалтын эзлэх байр суурь, тулгамдсан асуудлууд, заагдаж буй туршлага, үр дүн” сэдвээр өрнүүлсэн хэлэлцүүлэгт оролцож, ШУТИС-ийн орос хэлний сургалт, ШУТИС-ийн “Русский центр”-ын үйл ажиллагаагааг танилцуулан сурталчлав. Эцэст нь дахин шалгалт өгч сургалтын үр дүнгийн талаар санал солилцож, дүгнэв.
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School