Оюутан залуусын хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Англи хэлтэй залуус” хөтөлбөр 2019 оны наймдугаар сарын 1-нээс 21-ний өдрүүдэд амжилттай хэрэгжив.
Хөтөлбөрт монгол, гадаадын 50 гаруй багш ажиллаж, 16-30 насны 4530 суралцагчид хамрагдсан нь анх удаа Монголд болсон олон арван залуучуудыг хүсэл сонирхолд нийцсэн үнэ төлбөргүй сургалт болсноороо онцлог байв.
Тус хөтөлбөрийн англи хэлний сургалтын бүрэлдэхүүнд ШУТИС-ийн ГХС-ийн захирал доктор, дэд профессор Б.Соёлсүрэнгээр удирдуулсан ГХС-ийн багш нар ажилласан бөгөөд, уг ажлын багийн ахлагчаар доктор Ц.Мөнхдэлгэр, багшаар ахлах багш А.Ариунаа, Б.Бурмаа нар лекц, семинарын хичээлийн хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж 108 цагийн хичээл заасан нь оюутан залуучуудын талархлыг хүлээлээ.
Сургалтын хөтөлбөрийн онцлог нь маш богино хугацаанд англи хэлний ойлголттой болохоос гадна орчуулгын түвшинд англи, монгол хэлийг зэрэгцүүлэн хоёр хэлний ижил, ялгаатай талыг тусгах чадвар эзэмших, гадаад багштай ярианы дадлага хийх явдал юм.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь зөвхөн англи хэл заах төдийгүй оюутан залуусыг оюутан залуусын дунд олон талт ажил зохион явуулж түүгээрээ дамжуулан оюутан залуусыг нийгэмд эерэг хандлага, зөв хүн болгох, эх орон, эх дэлхийгээ хайрлах, цагийг зөв зохистой ашиглах зэрэг дадал, хүмүүжил олгох явдал байв. Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуус Туулгол дагуу 13.8 км зайд нийт 4 тонн, 250 гаруй шуудай хог цэвэрлэсэн нь нийт ард иргэдэд эерэг зөв үлгэрлэл боллоо.
Уг хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирж багш, оюутан залууст талархлын үг хэлж, багш, шилдэг сурагчдыг хүлээн авсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд ШУТИС-ийн захирал, профессор Б.Очирбат, ГХС-ийн захирал, доктор Б.Соёлсүрэн нар уригдан оролцов.
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School