ГХС-ИЙН “ГАДААД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА” ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД
“ВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ “ ХХК-Д ЗОЧИЛЛОО
2019 оны 11 сарын 14-ний Пүрэв гарагт ГХС-ийн “Гадаад хэлний орчуулга” хөтөлбөрийн “Техник, технологийн орчуулга /англи хэл/” мэргэжлийн 2-3 дугаар дамжааны оюутнууд Монголын уул уурхай, зам барилга, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи, шинэ тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэгч “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
T.ES303 – Орчуулгын онол, T.AL313,314 – ШУТО-III, IV хичээлүүдийн агуулгын хүрээнд оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгож мэргэжлийн үг хэллэг, машин механизм, тоног төхөөрөмжтэй танилцуулах зорилготой тус аяллыг ГХС-ийн ХХШС-аас зохион байгуулсан ба дадлагад 16 оюутан, 4 багш хамрагдлаа.
Машин механизмын эд ангиудыг угаахаас эхлээд засварлах, шалгах, угсарч гаргах хүртэлх бүх үе шатыг үзсэн оюутнууд сонирхсон асуултууддаа мэргэжлийн хүний хариулт авсан ба салбарын эрхлэгч Ц.Цэцэгмаа тус компаний хүний нөөцийн ерөнхий менежер Д.Түмэнннасттай уулзаж цаашид хамтран ажиллаж, оюутнуудаа Танилцах дадлага хийлгэх талаар ярилцлаа.
ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School