Гадаад хэлний сургууль Үндэсний номын санд “Хавсарга хэл шинжлэл” сэтгүүл хандивлав
ganbii

Гадаад хэлний сургууль нь профессор, багш нар, магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг хэл шинжлэлийн орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хэрэглээний  буюу  хавсарга хэл шинжлэлийн  хүрээнд  “Техник, технологийн нэр томьёо судлал”-д тусгайлан чиглүүлж, нэр томьёоны  болон эх хэлний үгийн сангийн өгөгдлийн электрон сан бүрдүүлэхэд голлон анхаарч ажилласаар ирсэн билээ. 2008 оноос  профессор багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг олны хүртээл болгох, судалгааны тэргүүлэх чиглэлээ сурталчлах зорилгоор “Хавсарга хэл шинжлэл” сэтгүүлийг эрхлэн гаргаж эхэлсэн ба одоогоор уг сэтгүүлийн нийт 16  дугаар хэвлэгдэн  гараад байна. Гадаад хэлний сургууль сэтгүүлд  хэвлэгдсэн профессор багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилгоор Монгол улсын Үндэсний төв номын санд хандивлалаа.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.