“Хангыл үсгийн баяр” өдөрлөг
Солонгос хэл суралцагч оюутнуудыг идэвхжүүлэх, солонгосын бичиг үсэг, хэл, соёл, уламжлалыг таниулах зорилгоор “Хангыл үсгийн баяр” өдөрлөгийг ГХС-ийн Ази судлалын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
2020 оны 10 сарын 24-нд зохиогдсон “Хангыл үсгийн баяр” өдөрлөгт ГХС-ийн Техник технологийн орчуулга ангийн болон МехТС, МХТС-ийн 2+2 хамтарсан хөтөлбөрийн оюутнууд оролцож, солонгос хэлний мэдлэг, чадвараар өрсөлдөн, урлагийн тоглолт үзүүллээ.
1-р курсийн оюутны дунд зохиосон “Цэвэр бичигтэн” уралдаанд Ч.Түмэнхүслэн /МХТС/ тэргүүн байранд, Б.Идэрчулуун /МехТС/ 2-р байранд, “Өөрийн танилцуулга” уралдааны 1-р байранд Б.Болорчимэг /МехТС/, 2-р байранд Д.Мөнхзул /МХТС/ нар шалгарлаа.
2, 3-р курсийн оюутны дунд зохиосон постер илтгэлийн уралдаанд МехТС-ийн Х.Анар-Эрдэнэ ахлагчтай 2-р курсийн баг “2002 оны хөл бөмбөгийн ДАШТ” сэдвээр, ГХС-ийн О.Хүслэн ахлагчтай 3-р курсийн баг “1988 оны Сөүлийн олимп” сэдвээр илтгэл тавьж, тус тус 1-р байр эзэллээ.
4-р курсийн оюутны “Алтан хонх” уралдаанд солонгос хэл, орон судлалын мэдлэгээ сорьж уралдсанаас ГХС-ийн оюутан Д.Наянжин 1-р байр, Ө.Дэлгэрмөрөн 2-р байранд шалгарав.
Мөн оюутнууд таеквондо бүжиг, тугт бүжиг, солонгосын ардын цохиур хөгжмийн тоглолт үзүүлж, солонгос үндэсний хоол – кимбаб хийж, хамгийн амттай кимбабыг шалгаруулсан нь өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой хэсэг байлаа.
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School