Ази судлалын тэнхимээс цахим лекц зохион явууллаа
Ази судлалын тэнхим ШУТИС-тай хамтын ажиллагаатай 山东科技大学/Шаньдун шинжлэх ухаан технологийн их сургууль/-ийн Олон улсын соёлын солилцооны сургуультай хамтран хятад хэлээр зайн сургалтад хамрагдаж буй профессор багш, оюутан залуусыг дэмжих зорилгоор zoom meetings платформ ашиглан удаах “цахим лекц”-ээ амжилттай зохион байгууллаа.
Шаньдун шинжлэх ухаан технологийн их сургуулийн хятад хэлний багш Ян Вэншин “Хятад хэлний түвшингээ хэрхэн сайжруулах”, багш Дин Ли “Бичгийн хятад хэлний эх сурвалж,багш Хө Юү “Цахим орчинд мэргэжлийн буюу шинжлэх ухаан, техникийн хятад хэл хэрхэн суралцах, ямар цахим эх сурвалж, материал ашиглах” зэрэг сэдвээр тус тус лекц тавилаа.
Цахим лекцэд Гадаад хэлний сургуулийн техник технологийн орчуулга-хятад хэлний 3,4-р ангийн, хөтөлбөрийн хятад хэл суралцаж буй нийт 50 орчим оюутнууд, АСТ-ийн хятад хэлний багш нар оролцож, санал зөвлөгөө туршлагаа солилцсон үр дүнтэй болж өндөрлөлөө.
Энэ удаагийн цахим лекцийг зохион явуулахад хамтран ажилласан Шаньдун ШУТИС-ийн соёлын солилцооны сургуулийн хятад хэлний багш нар, Ази судлалын тэнхимийн хятад хэлний багийн багш нар, хятад хэлний клубийн ахлагч, идэвхтэн гишүүд оюутан залуустаа идэвхтэй оролцсонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Ном дор мөргөмү!
Төр засгийн шийдвэрийг ямагт хүндэтгэж эх орон, эрүүл мэндээ хамгаалагтун!
Ази судлалын тэнхим
Зохион байгуулсан багш Ц.Эрдэнэзаяа
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School