Хятад шүлгийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө
ГХС-ийн Ази судлалын тэнхимээс ШУТИС-ийн хятад хэл суралцагч оюутнуудын хятад хэлний мэдлэгийг сайжруулах, хятад хэл сурах идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор Хятад шүлгийн уралдааныг зохион явууллаа. 2020 оны 11 сард уралдааны эхний шатыг зохиогдсон. Ковидын нөхцөл байдлын улмаас тус уралдааны эцсийн шатны шалгаруулалтыг 2021 оны 3-р сар 7-ны өдөр онлайнаар зохион байгуулав.
Шүлгийн уралдаанд нийт 40 оюутан оролцон, хятад хэлний чадвар, уран яруу, тод уншлагаар уралдаж, дараах оюутнууд шагналт байранд шалгарлаа.
Анхан, анхан дунд шат:
I байр Б.Үүрийнцолмон (ЭХС-ийн хамтарсан хөтөлбөрийн I курс)
II байр Э.Батчулуун (ЭХС-ийн хамтарсан хөтөлбөрийн I курс)
III байр О.Сумъяабазар (ЭХС-ийн хамтарсан хөтөлбөрийн I курс)
Тусгай байр А.Баасанжав (ГУУС-ийн хамтарсан хөтөлбөрийн I курс)
Дунд, дээд шат:
I байр З.Хулан (ЭХС-ийн хамтарсан хөтөлбөрийн II курс)
II байр Г.Хулан (ЭХС-ийн хамтарсан хөтөлбөрийн II курс)
III байр Г.Төгөлдөр (ЭХС-ийн хамтарсан хөтөлбөрийн II курс)
Тусгай байр Б.Очирсүрэн (ЭХС-ийн хамтарсан хөтөлбөрийн II курс)
Уралдаанд оролцсон бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
ГХС-ийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Л.Чойжилмаа
мэргэжилтэн багш Цуй Ифан
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School