ШУТИС-ийн ГХС-ийн Төгсөгчидтэй уулзах цуврал лекц амжиллтай боллоо
2020-2021 оны хичээлийн жилд ХХШС-аас хэрэгжүүлж байгаа “Карьер хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй цуврал лекцийн 5 дахь лекцийг 3 сарын 6-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн ярилцлагад 2012 оны төгсөгч А.Дорждэрэм, одоогоор ХБНГУ-ын Карлсруэ хотын “University of Applied Science” сургуульд “Business Informatics” буюу Бизнес, Компьютерын ШУ-ны чиглэлээр бакалаварт суралцаж байгаа, 2017 оны төгсөгч С.Оюунпүрэв, одоогоор Унгар улсын засгийн газрын тэтгэлэгээр Будапештийн Корвинус Их сургуульд Олон улсын эдийн засаг, бизнесийн чиглэлээр магистрантрут суралцаж байгаа төгсөгч нар уригдан оролцож өөрсдийн эзэмшиж төгссөн мэргэжлийн тухай, одоогийн суралцаж буй сургууль мэргэжлийн талаар сонирхолтой илтгэл танилцуулж өөрсдийн туршлагаа хуваалцлаа.
Лекцид оролцогч багш нар болон оюутан залуус зочин илтгэгчдээс өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө хөгжүүлсэн туршлага, хувь хүний хөгжил, гадаад улсад үргэлжлүүлэн суралцах боломж зэрэг сонирхсон асуултдаа хариулт авч үр дүнтэй уулзалт болж дууслаа.
Цуврал лекцэд ГХС-ийн Техник технологийн орчуулга мэргэжлийн 1-4 курсийн оюутнууд, Meine Zukunft Герман хэлний клубын гишүүд /ХШУС-ийн Германы инженерийн бэлтгэл, ГУУС-ийн УУАТ ангийн 2-р курсийн оюутнууд оролцсон нийт 30 гаруй оюутнууд мөн багш нар оролцлоо.
Цуврал лекцэд идэвхтэй оролцсон эрдэмтэн багш, оюутан залуус нартаа баярлалаа.
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School