Гадаад хэлний сургуулийн Техник технологийн орчуулга /хятад хэл/ мэргэжлийн оюутнууд жил бүр БНХАУ-ын Шандуны ШУТИС-тай хамтран танилцах дадлагыг зохион явуулдаг. Оюутнууд жил бүр Шандуны ШУТИС-д очин 21 хоногийн дадлага хийхдээ хятад хэл, соёлын чиглэлийн хичээлд суухаас гадна хятад оюутнуудтай уулзаж 2 орны соёл заншил, их дээд сургуулийн онцлог, залуучуудын амьдрал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж, чөлөөтэй ярилцаж санал бодлоо солилцдог. Мөн соёлын арга хэмжээний хүрээнд хятадын уламжлалт цаасан хайчилбар, уран бичлэг, хийн дасгал зэрэг төрлийн хичээлд оролцохоос гадна Шандун мужийн Чиндао хотын байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаж оюутнууд маань ихийг сурч мэддэг.
Энэ хичээлийн жилийн хувьд ковидын нөхцөл байдлын улмаас хятад улсад очих боломжгүйн улмаас танилцах дадлага маань 6.1 - 6.19 өдөр хүртэл цахимаар явагдсан. Дадлагыг ГХС-ийн АСТ-ийн багш Л.Чойжилмаа удирдан явуулсан. Шандуны ШУТИС-ийн эрдэмтэн Хө Юү, Жан Сю хуа, Си Ту И чао багш нар Хятад хэлний ярих сонсох, Хятад хэлний унших бичих, Хятад хэлний түвшин тогтоох шалгалт /HSK/-ын бэлтгэл хичээлүүдийг хуваарийн дагуу заасан. Мөн хятад оюутнуудтай хийх хэлэлцүүлэг 2 удаа явагдсан. Оюутнууд маань хятадын соёл заншлын талаарх хичээлд оролцож олон зүйлийг сурч мэдсэн.
Цар тахлын энэ хэцүү хүнд үед дадлага маань урдын адил амжилттай явагдлаа. Дадлагад оролцож олон зүйлийг сурч мэдсэн оюутнууддаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье.
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School