ЭХС-ийн Цахилгааны инженерийн салбарын багш нар англи хэлний сургалтад хамрагдав
admin

2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс зохион байгуулсан академик англи хэлний 32 цагийн цахим сургалтад ЭХС-ийн Цахилгааны инженерийн салбарын 13 багш хамрагдан, амжилттай суралцсан.

Цар тахлын улмаас хойшлогдсон төгсөлтийн үнэмлэх гардуулах үйл ажиллагаа 2021 оны 9 сарын 18-ны өдөр E-404 тоот танхимд болов. Англи хэлний тэнхимийн профессор багш нар англи хэлний тусгай хөтөлбөр боловсруулан удирдан явуулсан бөгөөд үр дүнтэй сургалт болсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Цахилгаан хангамжийн салбарын профессор багш нар англи хэлээр мэргэжлийн хичээл заах, эрдэм шинжилгээ судалгааны өгүүлэл бичих, илтгэх ур чадвараа хөгжүүлэх талаар онол, практикийн тодорхой мэдлэг, дадал эзэмшин төгслөө. ГХС-ийн захирал Ц.Энхбаатар, ЭХС-ийн Цахилгааны инженерийн салбарын эрхлэгч Б.Сэргэлэн нар амжилттай суралцан төгссөн багш нарт баяр хүргэж, цаашид сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг цохон дурдав.

      

АНГЛИ ХЭЛНИЙ ТЭНХИМ