БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
admin
ГХС-ийн АСС, БХБ хамтран “Шинэчилсэн стандартын дагуу баримт бичиг боловсруулах” онол, дадлагын 10 цагийн сургалт амжилттай зохион байгууллаа.
Уг сургалт энэ оны 07-р сарын 02-нд батлагдаж, 05-ны өдрөөс эхлэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд дагаж мөрдөж буй “Баримт бичгийн шинэчилсэн стандарт”-ыг танилцуулах, мөн багш, ажилтны баримт бичиг боловсруулах мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой.
Сургалтаар дараах агуулгыг хүргэсэн. Үүнд:
  • 2021-07-02-ны өдөр батлагдсан баримт бичгийн шинэчилсэн стандартыг танилцуулсан.
  • Баримт бичгийн хэл найруулгын онцлог, түүнд тавигдах шаардлагыг таниулсан.
  • Түгээмэл хэрэглэгддэг зарим баримт бичгийг боловсруулж, дадлага хийсэн.
  • "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь"-д туссан зарим үгийн бичлэгийг танилцуулсан.
Хичээлийг АСС-ын монгол хэлний багш нар 6 сэдвээр онол, дасгал, дадлага хослуулан, цахим хэлбэрээр заалаа.