Солонгос хэлний техник технологийн орчуулагч болохоор суралцаж буй оюутнуудад орчуулагчийн мэргэжлийн онцлогийг таниулах, орчуулах аргазүйг эзэмшүүлэх зорилгоор Ази судлалын салбарын солонгос хэлний багаас уламжлал болгон явуулж буй “Орчуулах эрдмээс” мэргэжлийн орчуулагч нартай хийж буй цуврал уулзалтын ээлжит зочноор БНСУ-ын Рафаэл Интернейшнл ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Энхзаяа оролцлоо. Д.Энхзаяа нь МУИС-г солонгос хэлний орчуулагч, багш мэргэжлээр төгсөөд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан бөгөөд БНСУ-ын Каннам ИС-ын докторант, мэргэжлийн орчуулагч юм.
Оюутан цагаасаа орчуулга хийж эхэлсэн тэрбээр одоогоор шинжлэх ухааны 15 салбарын орчуулга хийж байсан туршлагаасаа хуваалцахын сацуу анх солонгос хэл сурч байсан хийгээд орчуулгад хэрхэн суралцаж байснаа танилцууллаа. Тэрээр орчуулагч хүн алдаанаас айх хэрэггүй, алдаа болгон боломж байдаг хэмээн онцоллоо.
Ялангуяа аман орчуулга хийх үед давтан асууж бататгаж байх хэрэгтэй, хувь хүний үзэл бодлоор нэмж хасч орчуулж болохгүйг анхааруулж байлаа. Мөн сурч буй хэлээ сайжруулахын тулд найз нөхөд хоорондоо тухайн хэлээр ярилцах, тухайн хэл дээр кино, нэвтрүүлэг сайн үзэж байх нь шинэ тутам үг хэллэг сурах, үгийн баялаг нэмэгдэх сайн талтайг ч хэлж байлаа. Уулзалтын төгсгөлд, хэдийгээр техник технологийн орчуулагч болохоор суралцаж буй боловч бүхий л салбарын орчуулга хийхэд бэлэн байх хэрэгтэй хэмээсэн юм.
Тус уулзалтыг солонгос хэлний багш Б.Номиндалай зохион явуулж, ТТО-солонгос хэлний 4-р курсын оюутнууд оролцлоо.
АСС-ын солонгос хэлний баг 2021.12.09
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЯРИАНЫ БУЛАН” БА “СОЁЛЫН ХИЧЭЭЛ”
2024 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Ази Номхон Далайн нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ази судлалын салбарын профессор Н.Мэнд нар ШУТИС-ийг төлөөлөн оролцлоо
Scientific Conference of Undergraduate Students from the Foreign Language School