“СУДАЛГААНЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
admin
ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас өөрийн хариуцсан оюутнуудыг эрдэм шинжилгээ ажилд татан оролцуулж, судалгаа хийх арга зүйд суралцуулах зорилгоор 2022 оны 02 сарын 18-ний өдөр ШУТИС-ийн Номын сангийн 404 тоот танхимд ГХС-ийн “ГХО” хөтөлбөрийн бакалавр, “ГХШ”, “ТМО” хөтөлбөрийн магистрант оюутнуудад “Судалгааны ажил гүйцэтгэх арга зүй”, “ЭШ-ний өгүүлэл бичиж, илтгэх тухай” сэдвээр лекц зохион байгуулж, оюутнуудын сонирхсон асуултад хариулан амжилттай явууллаа.

 

I. ХХШС-ын эрхлэгч, доктор, дэд проф. Ц.Цэцэгмаа Судалгааны ажил гүйцэтгэх арга зүйн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Үүнд:
1. Нийтлэг үндэслэг: Судалгааны ажил гэж юу вэ; Судалгааны ажлын зорилго, төрөл; Удирдагч багшийн, төгсөгч оюутны, мэргэжлийн салбарын үүрэг; Судалгааны ажлын хамгаалалт
2. Судалгааны ажилд тавигдах үндсэн шаардлага: албан бичгийн шаардлага; бичилтийн стандарт, загвар
3. Судалгааны ажлын бүтэц, агуулга: судалгааны ажлын сэдэв боловсруулах удирдамж; судалгааны ажлын төлөвлөгөө
4. Судалганы ёс зүй: зохиол бүтээлийн хулгай, эш татах, эх сурвалж заах, ном зүйн бичилтийн стандарт

II. ХХШС-ийн ахлах багш, доктор Ц.Мөнхдэлгэр ШУТИС, ГХС-иас эрхлэн гаргадаг сэтгүүлүүдийг танилцуулан магистрант, бакалавр оюутнуудад эрдэм шинжилгээний өгүүлэлийн бүтэц, судалгааны арга зүй, эх сурвалжаа хэрхэн оновчтой олох, ишлэл татах гэх зэрэг тавигдах шаардлагыг тайлбарлаж эрдэмтэн багш нарын өгүүлэлээс жишээ татлаа.
 
Лекцийн төгсгөлд ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын профессор, багш нарын болон ШУА, ХЗХ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэмтдийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж, оюутнуудад танилцуулав.
 
 
Оюутан залуус та бүхэндээ эрдэм судлалын үйлсэд тань амжилт хүсье!
ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
2022.02.18