Гадаад хэлний сургууль “LABOR FORCE” ХХК-тай 2017-2018 оны хичээлийн жилээс “Гадаад оронд оюутан дадлагажуулах гэрээ” байгуулсан ба уг “Дадлагажигч оюутан” хөтөлбөрөөр ТТО-япон хэлний ангийн оюутнууд хоёр дахь удаагаа амжилттай яваад ирлээ.
Япон улсын Кёото хотод 4-р ангийн Х.Номин-Эрдэнэ, Т.Мөнхтүвшин, Б.Болорцэцэг, Л.Отгонсүрэн, А.Батзаяа, А.Нямхүү нар 2020 оны 12-р сараас 2022 оны 2-р сар хүртэл хугацаанд “Дадлагажигч оюутан” хөтөлбөрт хамрагдав. Хөтөлбөрийн хугацаанд япон орны соёл уламжлал, ёс заншил, япончуудын амьдралын хэв маяг, амьдардаг орон сууц, хот төлөвлөлттэй өөрийн биеэр танилцахаас гадна япон хэлээр ярих, сонсох чадвараа дээшлүүлэн, япон хэлний хичээлээр үзсэн мэдлэгээ бататган үр дүнтэй суралцлаа.
Оюутнууд чөлөөт цагаараа Осака хот, Нара парк, Японы эзэн хааны ордон, Кёото хотын түүхэн дурсгалт газруудыг үзэж сонирхов.
Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд салбар дээрээ 2022 оны 02 сарын 28-ны өдөр “Хөтөлбөрийн тайлан”-аа хамгаалж, япон улсад сурч мэдсэн зүйл болон хөтөлбөрийн үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулав.
Ази судлалын салбар
Япон хэлний баг
2022.02.28