ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц”-ээ “Менторшип: суралцах чадвар” сэдвээр эхлүүлж байна.
Сургуулийн бодлого зорилгыг дэмжин хятад хэлний бэлтгэл болон 2+2 хөтөлбөр, техник технологийн орчуулагчийн анги, хятад хэл сонгон суралцаж буй оюутнуудын харилцан бие биеэ дэмжиж, харилцан хөгжиж, үр бүтээлтэй суралцах чадварт суралцахад нь туслах зорилгоор Хойд хятадын эрчим хүчний их сургуулийн 2+2 хөтөлбөрийн Сэргээгдэх эрчим хүчний 4-р ангийн оюутан О.Түмэнхүслэн, Цахилгаан хангамжийн 4-р ангийн оюутан С.Бэлгүтэй, П.Болорцэцэг нарыг урин google meet платформоор 2022.03.22-ны өдөр энэхүү лекцээ зохион явууллаа.
Клубийн зөвлөх багш тус лекцээр ярилцах сэдэв, зочдоо танилцуулж эхлүүлэв.
Зочин илтгэгч: О.Түмэнхүслэн Менторшип гэж юу болох, суралцах чадвартай хэрхэн холбогдох талаар танилцуулаад
- Сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэнд
- Богино хугацаанд үр бүтээмжтэй суралцах нь
- HSK-д хэрхэн бэлддэг өөрийн туршлага, зөвлөмжөө хятад хэлний түлхүүр үгсийн жишээгээр тайлбарлав.
Зочин илтгэгч: С.Бэлгүтэй суралцах чадварт суралцахад өөртэйгөө нүүр тулан ажиллаж, өөрийн давуу тал дээр тулгуурлан сул талаа нөхөж, арга барилаа тодорхойлж, бүтээлчээр суралцах өөрийн туршлага, ухаарал, үзэл бодлоо хуваалцахдаа дараах агуулгын хүрээнд танилцууллаа.
- Сурах арга барил
- Урам зориг
- Хохирогч сэтгэлгээ
Зочин илтгэгч: П.Болорцэцэг Менторын талаар танилцуулж, дараах агуулгын хүрээнд илтгэлээ тавив.
- Зорилгоо тодорхойлох
- Бэрхшээлийг даван туулах
- Асуудал шийдвэрлэх, суралцахад цаг заваа зөв зохицуулж, бэрхшээлийг даван туулж, өөрийгөө ялж сурах гэх мэт өргөн хүрээнд ярилцав. Оюутан залуус бид нарт санаа сэдэл, урам өгч, өөрийгөө үнэлэх, өөрчлөх хэрхэн үр бүтээлтэй суралцах зэрэг үнэ цэнэтэй арга туршлагаасаа хуваалцсан үр дүнтэй лекц болж өндөрлөсөн клубийн нийт гишүүдийн өмнөөс зочин илтгэгч ах эгч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Энэхүү лекцэд ГУУС, ХШУС, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 1,2-р курс, ГХС-ийн хятад хэлний бэлтгэл хөтөлбөр, ТТО-хятад хэлний ангийн оюутнууд болон клубийн бусад идэвхтэн гишүүд нийт 60 орчим оюутан оролцлоо.
Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг профессор багш, үе үеийнтөгсөгч, суралцагч оюутан залуус, сайн дурын ажилтан, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
“Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа яв.” Африкийн зүйр үг
Day one, not one day
believe in yourself
“ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ” 2022-03-12