“ЭХ ХЭЛНИЙ ӨДРҮҮД”
admin
ГХС-ийн АСС-ын уламжлалт “Эх хэлний өдрүүд” сарын ажил “Олон улсын эх хэлний өдөр” болох 2-р сарын 21-ээс 3-р сарын 21 хүртэл амжилтай болж өндөрлөлөө.
Энэхүү ажлын хүрээнд оюутан залуусын эх хэл, үндэсний бичгийн боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, авьяаслаг, шилдэг оюутныг алдаршуулах зорилгоор 6 төрлийн олимпиад, уралдаан зохион байгуулж, давхардсан тоогоор  1500 оюутан оролцон, дүн байраа шалгарууллаа.
 
Д. Бямбадоржийн нэрэмжит монгол бичгийн олимпиад
Олимпиадыг “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-ыг хэрэгжүүлэх, монголчуудын оюуны соёлын давтагдашгүй өв - үндэсний бичгийг оюутан, залууст эзэмшүүлэх, хэрэглээний орчин нөхцөлийг бий болгох, хамгаалах, судлах, сурталчлах, өвлүүлэх зорилгоор III/05 - III/12-ны хооронд хоёр үе шаттай зохион байгуулав.
Олимпиадын 1-р шатанд 220 оюутан оролцож, үндэсний бичгийн онолын мэдлэгээ сорьсноос 106 оюутан  дараагийн шатанд оролцох эрхээ авч, 2-р шатанд  унших, зөв бичих чадвар шалгах даалгавар гүйцэтгэв.
Энэ жилийн олимпиадыг ШУТИС-ийн ОСҮА-тай хамтран зохион байгуулж, шалгарсан оюутнуудыг кредитийн урамшууллаар шагнав.
Хариуцан зохион байгуулсан: багш Ч.Оюунгэрэл, Б.Сонинцэцэг, Б.Дэлгэрмаа, Н.Мөнхжаргал, С.Баасанжаргал, Д.Дуламсүрэн
 
   
 
Эсээ бичлэгийн уралдаан
Оюутан залуусын эх хэлний боловсрол, найруулан бичих ур чадварыг дээшлүүлэх зорилготой уг уралдааныг 2-р сарын 28-аас 3-р сарын 15-ны хооронд 2 үе шаттай зохион байгуулав. 1-р шатанд 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд “Хэл ярианы соёл” хичээл сонгон судалж буй 1500 оюутан “Суралцахуй” сэдвээр эсээ бичин оролцож, үүнээс 35 оюутан 2-р шатанд шалгаран, “Элгэмсэхүй” сэдвээр эсээ бичин, цахим шуудангаар илгээв. Эсээг дэвшүүлсэн санаа, агуулга, үг найруулга, зөв бичгийн дүрэм зэрэг уралдааны шаардлагыг үндэслэн дүгнэж шалгарууллаа.
Хариуцан зохион байгуулсан: багш Ч. Оюунгэрэл, Н. Мөнхжаргал, Б. Дэлгэрмаа
 
Илтгэлийн уралдаан
Уралдаан ШУТИС-ийн оюутан залуусын эх хэлний боловсрол, илтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2-р сарын 14-өөс 3-р сарын 12-ны хооронд “Үндэсний хөгжил – дангааршил” сэдвийн хүрээнд боллоо. Оролцогчид 1-р шатанд илтгэлээ РР хэлбэрээр цахим шуудангаар илгээж, 2-р шатыг Teams группээр цахимаар зохион байгууллаа.
Хариуцан зохион байгуулсан: багш Д.Энхчимэг, Г.Уранчимэг, Н.Мөнхжаргал
 
Үндэсний бичгийн хичээнгүй, цахим, уран бичлэгийн уралдаан
3-р сарын 12-нд хичээлийн 1-р байрны 302, 319 тоот танхимд зохион байгуулсан уралдаанд  давхардсан тоогоор 70 оюутан оролцож, эх сэдвийг үндэсний бичгээрээ бичлээ. Энэ жилийн онцлог нь цаг үеийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн, компьютерт бичих чадварыг шалгав.
Хариуцан зохион байгуулсан: багш  Д. Энхчимэг, Г. Даваажав, З.Агиймаа
  
 
     
 
   
 
 
Олимпиад, уралдааны шагналт байрын дүн мэдээ:
Шагналт байр
Монгол бичгийн олимпиад
Хичээнгүй бичлэгийн уралдаан /ү.б./
I байр
М. Жүгдэрнамжил /В200970011/
I байр
Б. Ариунзаяа /В200980103/
II байр
О. Мягмардулам / В210580138/
II байр
Т. Ууганбадрал /В161340858/
III байр
Д. Мишээл / В201320144/
III байр
А. Отгонжаргал /В211360020/
Тусгай
Д. Шинэ-Эрдэнэ / В211350124/
 
 
Илтгэлийн уралдаан
Цахим бичлэгийн уралдаан /ү.б./
I байр
Э. Билэгсайхан /В210580016/
I байр
Д. Хишигжаргал /В210910052/
II байр
У. Билгүүн /B201100336/ 
II байр
Т. Ууганбадрал /В161340858/
III байр
Д. Отгондалай /B210590106/
III байр
А. Отгонжаргал /В211360020/
Эсээ бичлэгийн уралдаан
Уран бичлэгийн уралдаан /ү.б./
I байр
Ц. Удвалмаа /В210610011/
I байр
Т. Ууганбадрал /В161340858/
II байр
Х. Өсөхбаяр /В210580232/
II байр
О. Эрдэнэчимэг /В210200006/
III байр
Б. Номиндарь /В210580025/
III байр
Б. Энхцэцэг /В201350048/
 
ГХС-АЗИ СУДЛАЛЫН САЛБАР
МОНГОЛ ХЭЛНИЙ БАГ