“ҮНДЭСНИЙ БИЧГИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ТУРШЛАГА” СЭДЭВТ СЕМИНАР БОЛЛОО
admin
ГХС-ийн АСС-ын монгол хэлний багаас 2022 оны 4-р сарын 7-нд “Монгол хэлний хууль”, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын хэрэгжилтийн хүрээнд үндэсний бичгийн сургалт, олон нийтийн монгол бичгийн мэдлэг, чадварын түвшин, цахим болон сургалтын орчин дахь үндэсний бичгийн хэрэглээ, нөхцөл байдлыг тодорхойлж үнэлсэн судалгааны ажил, сургалтын арга зүй, ШУТИС-ийн хэмжээнд зохион байгуулсан олимпиад, уралдааны үр дүнгээ танилцуулан, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.
Семинарт ГХС-ийн ЭНБД Н.Мэнд “ШУТИС-д “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө (2020-2024)”-ний явцын талаар, монгол хэл бичиг судлаач, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа “Монгол бичгийн цагаан толгойг таниулах 7 титмийн аргачлал”-аар үндэсний бичигт түргэн үр дүнтэй суралцах өөрийн арга туршлагаа, багш Ч.Оюунгэрэл, Ц.Эрдэнэзаяа нар “ШУТИС-ийн монгол бичгийн сургалтын арга зүйн уламжлал, шинэчлэл” сэдвээр монгол бичгийн сургалтад шинэ сурган заах аргыг нэвтрүүлэх боломжийн талаар, багш Б.Дэлгэрмаа “ШУТИС-ийн монгол бичгийн сургалтад цахим хэрэглээг хослуулах нь” илтгэлдээ өөрийн зааж буй хичээлдээ туршсан цахим хэрэглээний судалгаагаа, багш Д. Энхчимэг “Үндэсний бичгийн хичээнгүй, уран бичлэгийн уралдааны явц, үр дүн” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, үр дүнтэй болж өндөрлөлөө.
Семинарт ГХС-ийн ЭНБД Н.Мэнд, дэд захирал Э.Чимэдлхам, АСС-ын эрхлэгч Ц.Эрдэнэзаяа, зөвлөх профессор Г.Томтогтох нар оролцож, илтгэл, судалгааны ажлын үр дүн, багш нарын саналыг сонсож, зохих шатанд танилцуулан дэмжих талаар ярилцав.

  

  

  

Ази судлалын салбар
Монгол хэлний баг