ЭРҮҮЛ АМЬДРАЛ ЭНГИЙН АЛХАЛТААС ЭХЭЛНЭ
admin
ГХС-ийн хамт олон багш, оюутны эерэг хандлагатай, байгальд ээлтэй чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх зорилгоор 2022 оны 04 сарын 16-ны амралтын өдөр БОГД УУЛЫН СОЁМБОТ ТОЛГОЙ руу алхан, дурсамжтай сайхан өнгөрүүлэв.
Алхалтад Техник технологийн орчуулагч мэргэжлийн англи хэлний 2-р курс, япон хэлний 1, 2-р курс, Хитонэн клуб, Хятад хэлний клуб, "Ерөнхийлөгчийн илгээлт 2100" хөтөлбөрийн хятад хэлний бэлтгэл анги, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн оюутнууд нэгдэн нийт 54 хүн алхлаа. Буцах замдаа багш, оюутнууд байгаль орчны хог хаягдлыг түүж цэвэрлэв.
 
ЭРҮҮЛ БИЕ - САРУУЛ УХААН, САЙХАН АМЬДРАЛЫН ЭХ ҮНДЭС
 
 
   
 
 
 
 
Зохион байгуулсан: Ази судлалын салбар