ШУТИС, ГХС-ийн “Гадаад хэлний орчуулга” бакалаврын хөтөлбөрийн  МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ зохион байгуулагдаж байна
admin
ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас Нийслэлийн болон хөдөө орон нутгийн ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад “Техник, технологийн орчуулга” мэргэжил сурталчлах аяны  хүрээнд:
  1. 2022.04.15-нд Нийслэлийн СХД-ийн 9-р Бүрэн дунд сургуулийн төгсөх ангийн сурагч, тэдний эцэг эхчүүдэд зориулсан "Эцэг эхийн нээлттэй өдөрлөг"-ийн үеэр ШУТИС, Гадаад хэлний сургууль болон “Гадаад хэлний орчуулга” бакалаврын хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ элсэлтийн шалгалт, мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгсөн.
   
  
  1. 2022.04.29-нд Дорноговь аймгийн ЕБС-ийн болон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р Бүрэн дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад цахим танилцуулга хийн өөрийн хөтөлбөрийн онцлог, давуу талыг танилцуулсан.
   
  1. 2022.05.03-нд “ШУТИС-тур” танилцах аялалын хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн ахлах ангийн сурагчид ангийн багшийн хамт ШУТИС, ГХС-ийн бакалаврын хөтөлбөртэй танилцахын зэрэгцээ, сургалтын анги танхимаар зочилж, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн оюутнуудтай уулзан, өөрсдийн сонирхож буй мэргэжлийн талаар мэргэжлийн багш нараас зөвлөгөө авлаа.
  
   
    
ЕБС-ийн удирдлага, анги удирдсан багш нартай хамтарч ажилласан ХХШС-ын ахлах багш Ц.Мөнхдэлгэр, Б.Байгал, багш О.Золзаяа, танилцуулга хийсэн ХХШС-ын эрхлэгч Ц.Цэцэгмаа, ГХС-ийн дэд захирал Э.Чимэдлхам, чанарын менежер Д.Туяа нарт талархал илэрхийлье!
 
ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар