“ТӨГСӨЛТИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ БИЧИХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
admin
ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас бакалавр, магистр оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгаа хийх арга зүйд суралцуулах зорилгоор 2022 оны 09 сарын 06-ны өдөр “Төгсөлтийн судалгааны ажил бичих арга зүй” сэдэвт лекц зохион байгууллаа.
ХХШС-ын эрхлэгч, доктор, дэд проф. Ц.Цэцэгмаа судалгааны ажил гүйцэтгэх арга зүйн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Үүнд:
1. Нийтлэг үндэслэг: Судалгааны ажил гэж юу вэ; Судалгааны ажлын зорилго, төрөл; Удирдагч багшийн, төгсөгч оюутны, мэргэжлийн салбарын үүрэг; Судалгааны ажлын хамгаалалт
2. Судалгааны ажилд тавигдах үндсэн шаардлага: албан бичгийн шаардлага; бичилтийн стандарт, загвар
3. Судалгааны ажлын бүтэц, агуулга: судалгааны ажлын сэдэв боловсруулах удирдамж; судалгааны ажлын төлөвлөгөө
4. Судалгааны ёс зүй: зохиол бүтээлийн хулгай, эш татах, эх сурвалж заах, ном зүйн бичилтийн стандартын талаар танилцууллаа.
  
 
Оюутан залуус та бүхэндээ эрдэм судлалын үйлсэд тань амжилт хүсье!
ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
2022.09.29