ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬД ЯПОН  ХЭЛНИЙ “ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨР”, ХЯТАД ХЭЛНИЙ ТЭТГЭЛЭГТ 1+1+2 СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА.
admin
2017-2018 оны хичээлийн жилээс ШУТИС-ийн дотоод хамтын ажиллагааны хүрээнд Гадаад хэлний сургууль Лэйборфорс” ХХК-тай хамтран оюутны дадлагын суурь баазыг нэмэгдүүлэх, Монгол улсад мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготойгоор гэрээ байгуулан “Дадлагажигч оюутан” хөтөлбөрийг 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хугацаанд нийт 18 оюутан хамрагдсан болно.
2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Дадлагажигч оюутан” хөтөлбөрийн 3-р ээлжийн 8 оюутан эх орноосоо мордсон. Техник технологийн орчуулагчийн япон хэлний ангийн оюутнууд тус хөтөлбөрт хамрагдах хугацаандаа: Киото хотын зочид буудалд үйлчилгээний ажил хийх, Япон хүн, япон орны соёл, зан заншилтай биеэр танилцах, цахимаар мэргэжлийн хичээлдээ хамрагдах зэргээр хичээл, ажил, дадлагаа хослуулан амжилттай суралцаж байна.
   
 
 

Хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч Лэйборфорс” ХХК-ний хамт олон хийгээд мэргэжлийн болон зөвлөх профессор багш нартаа гүнээ талархаж, эрдэм судлалын үйлсэд нь амжилтын дээдийг хүсье!

ШУТИС-ГХС-АСС