“Төгсөлтийн судалгааны ажил бичих арга зүй” сэдэвт лекц зохион байгууллаа.
admin

Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас бакалаврын түвшинд “Гадаад хэлний орчуулга”, магистрын түвшинд “Гадаад, хэл шинжлэл”, “Техникийн мэргэжлийн орчуулга” хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудад зориулан 2023 оны 02 сарын 06-ны өдөр “Төгсөлтийн судалгааны ажил бичих арга зүй” сэдэвт лекц зохион байгууллаа.
ХХШС-ын эрхлэгч, доктор, дэд проф. Ц.Цэцэгмаа судалгааны ажил гүйцэтгэх арга зүйн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Үүнд:
1. Нийтлэг үндэслэг: Судалгааны ажил гэж юу вэ? Судалгааны ажлын зорилго, төрөл; Удирдагч багшийн, төгсөгч оюутны, мэргэжлийн салбарын үүрэг; Судалгааны ажлын хамгаалалт
2. Судалгааны ажилд тавигдах үндсэн шаардлага: албан бичгийн шаардлага; бичилтийн стандарт, загвар
3. Судалгааны ажлын бүтэц, агуулга: судалгааны ажлын сэдэв боловсруулах удирдамж; судалгааны ажлын төлөвлөгөө
4. Судалгааны ёс зүй: зохиол бүтээлийн хулгай, эш татах, эх сурвалж заах, ном зүйн бичилтийн стандартын талаар танилцууллаа.


       


Хэрэглээний хэл шинжлэлийн салбар