Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас бакалаврын түвшинд “Гадаад хэлний орчуулга”, магистрын түвшинд “Гадаад, хэл шинжлэл”, “Техникийн мэргэжлийн орчуулга” хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудад зориулан 2023 оны 02 сарын 06-ны өдөр “Төгсөлтийн судалгааны ажил бичих арга зүй” сэдэвт лекц зохион байгууллаа.
ХХШС-ын эрхлэгч, доктор, дэд проф. Ц.Цэцэгмаа судалгааны ажил гүйцэтгэх арга зүйн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Үүнд:
1. Нийтлэг үндэслэг: Судалгааны ажил гэж юу вэ? Судалгааны ажлын зорилго, төрөл; Удирдагч багшийн, төгсөгч оюутны, мэргэжлийн салбарын үүрэг; Судалгааны ажлын хамгаалалт
2. Судалгааны ажилд тавигдах үндсэн шаардлага: албан бичгийн шаардлага; бичилтийн стандарт, загвар
3. Судалгааны ажлын бүтэц, агуулга: судалгааны ажлын сэдэв боловсруулах удирдамж; судалгааны ажлын төлөвлөгөө
4. Судалгааны ёс зүй: зохиол бүтээлийн хулгай, эш татах, эх сурвалж заах, ном зүйн бичилтийн стандартын талаар танилцууллаа.
Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
САЙН ДУРЫН ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ”
"Ерөнхийлөгчийн илгээлт 2100" хөтөлбөрийн оюутнуудад зориулан Австрали улсын боловсролын тогтолцоо, шилдэг сургууль болон мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өглөө.
Дипломын 1-р үзлэгийг 2023 оны 03 сарын 06-ны өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа
САЙН ДУРЫН ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “СУРАЛЦАХУЙД СУРАЛЦАХУЙ” СЭДЭВТ ЛЕКЦ
ШУТИС-ийн ГХС болон Шандуны ШУТИС-тай хамтарсан хятад хэлний 1+1+2 хөтөлбөр амжилттай хэрэгжиж эхэллээ