«Вопросы русского языка в меняющемся мире: традиции и инновации в методике преподавания» сэдэвт Олон улсын XVII эрдэм шинжилгээний хурал боллоо.
admin

Улаанбаатар дахь Оросын ордон, “Русский мир” фонд, МУБИС, ШУТИС, МУИС, Монголын Орос хэл, утга зохиолын багш нарын холбоо (МАПРЯЛ) хамтран «Вопросы русского языка в меняющемся мире: традиции и инновации в методике преподавания» сэдэвт Олон улсын XVII эрдэм шинжилгээний хурлыг 2024.04.19-нд зохион байгууллаа. Хуралд ОХУ-аас Монголд суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, "Россотрудничество"-гийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Кипьпякова В.В., ОХУ-аас Монголд суугаа ЭСЯ-ны боловсрол, соёл хариуцсан аттыше Латышева Н.Ю., Монголын Орос хэл, утга зохиолын багш нарын холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэмаам нар үг хэлж баяр хүргэсэн. Тус хуралд Монгол, Орос, Энэтхэг, Узбекстан, Казакстан, Халимагийн эрдэмтэн судлаачид орос хэл судлал, орос хэл заах арга зүй, оросын уран зохиол, орчуулгын талаар илтгэл хэлэлцүүлэв.