“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн Гадаад хэлний бэлтгэл хөтөлбөр
admin

     

 

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн

Гадаад хэлний бэлтгэл хөтөлбөр

ШУТИС-ийн Гадаад хэлний сургуульд 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 275 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”, БШУ-ны Сайдын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Бэлтгэл хөтөлбөрийн сургалт явуулах тухай” А/03 дугаар тушаалыг тус тус үндэслэн Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic  Ranking of World University” байгууллагын тогтоосон эрэмбээр тухай жилийн эхний 100 их дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлэг олгоход чиглэгдсэн Дэлхийн шилдэг их дээд сургуульд  суралцуулах хэлний бэлтгэл хангах зорилгоор ШУТИС болон МУИС дээр хэлний бэлтгэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтыг 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлаас эхлэн 3 дахь жилдээ явуулж байна.

2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд 5 модуль сургалтаар Гадаад хэлний бэлтгэл хөтөлбөр-ийг хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрт нийт 110 оюутан хамрагдаж 78 оюутан англи хэлний 3 групп, 19 оюутан хятад хэлний 1 групп, 13 оюутан орос хэлний 1 группээр  тус тус хичээллэсэн. Хятад хэлийг сонгон суралцсан 19 оюутнаас Энэтхэгт 1, Бээжинд 9, Өвөрмонголд 9 оюутан, орос хэлээр 13 оюутан ОХУ-д 8, Казахстанд-1 оюутан сурахаар болж, харин өөрийн хүсэлтээр 4 оюутан Монголдоо сурахаар үлдсэн. Англи хэлийг 75 оюутан сонгон судалсанаас 62 оюутан буюу 61,25% нь дараах улсуудад суралцахаар болсон. Үүнд: Польш-17, Унгар-12, Хятад-7, Англи-3, Шотланд-3, Лаос-3, Энэтхэг-3, Вьетнам-2, Австрали-1, Ирланд-1, Тайвань-1 оюутан суралцах болзол хангасан. Тус оюутнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон засгийн газрын бусад төлөөлөгчид 2022 оны 11-р сарын 03-ны өдөр албан ёсоор үдэж гаргав.

2022-2023 оны хичээлийн жил “Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд “Гадаад хэл шинжлэл” хэлний бэлтгэл хөтөлбөрийг 2 дахь удаагаа хэрэгжүүлэн 10-р сарын 03-ны өдрөөс эхлэн 6 модуль сургалтаа амжилттай дуусгасан. Тус хөтөлбөрт 18 аймаг, 8 дүүргийн нийт 92 оюутан хамрагдсан. БШУЯ-ны сайдын “Тэтгэлэгт хөтөлбөрөөр гадаадад суралцуулах тухай” 2023 оны 10-р сарын 06 өдрийн А/408 тоот тушаалаар Австралид -6, Англид -10, Канадад 2, Хятадад 31, Германд 2, Польшид 9, Унгарт 14, Чехэд 2, Энэтхэгт 2, Вьетнамд 1, ОХУ-д 1 нийт 80 оюутан тэтгэлэгт хамрагдан суралцаж байна.

2023-2024 оны хичээлийн жил тус хөтөлбөрийн хүрээнд 91 оюутан хамрагдаж 2014.09.18-ны өдрөөс англи хэлний 2 бүлэг, солонгос хэлний 1 бүлэг, хятад хэлний 1 бүлэг нийт 4 бүлэгт хуваагдан тус бүр 6 модуль сургалтаа амжилттай дүүргэлээ.Одоогоор оюутнууд гадаад хэлний олон улсын оноо, сурлагын дүнгийн голчоор жагсан суралцах улс болон мэргэжил сонголтоо хийж байна.

 Хөтөлбөрт сонгогдсон оюутнууддаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөж, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ШУТИС-ийн ажлын хэсэг болон хичээл зааж, чиглүүлэгч хийсэн профессор багш нартаа талархал илэрхийлэн ажил хөдөлмөрт нь амжилтын дээдийг хүсье!

ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль